x

"Уйлах нь, гуних нь инээх, эерэг байхтай адилхан зүйл"

Өнөөдөр гунигтай өдөр байна. 

Жин дарж, амьсгал боосон хүнд агаар хэнхэлдэг цээжинд багширч, дотор дарсан энэ мэдрэмжийг дагтаршихаас нь өмнө гаргаад шидчихье гэхнээнэ урт урт амьсгаа ч уудалж гаргаж дийлэхгүй нь. Дэмий л хүнд хүнд санаа алдан сууна. Гадаа бас ялгаа алга, цас дарсан, хүйтэн, тэнгэр цэлмэг хэрнээ аясгүй хуйсганасан өдөр. Гунихын шалтаг, уйлахын шалтгаан ер мундах биш. Заримдаа бүх зүйл энгийн амар жимэр хэрнээ л, надад зүгээр л гунигтай байна. Уйлах нь, гуних нь инээхтэй адилхан, эерэг байхтай ижилхэн тэнцүү зүйл гэдгийг мэддэг хэрнээ, энэ дэлхий дээр би л ганцаараа болохгүй байгаа санагдах нь муухай. Хорвоо эрээн барааны холимог, хар цагааны хуурга байтал бид яагаад аливаа стандартанд заавал тэнцэх гэж, ийм л байхгүй бол чи болохгүй гэдэг өндөр босгонд зүүгдэх гэж чирэгдэж амьдардаг байна аа.

Яг энэ үед Селена Гомезийн “Миний оюун ухаан бас Би” (My Mind & Me) үзэж таарсан нь зол боллоо. Селенагийн сэтгэлийн эрүүл мэндийн талаар хүмүүсд мэдээлэл олгох гэсэн нь, хүний амьдрал хартай бараантай цагаантай байх нь зүв зүгээр шүү гэдэг сэдэл өгөх гэсэн нь, хүмүүс ийн зүгээр гэж ойлгож хүлээн зөвшөөрөх нь цаашлаад тэдний сэтгэл гунигтай, гутралтай өдрүүдэд даваад гарах, зуураад үлдэх, ашиглаад хэрэглэх арга хэрэгсэл болно хэмээн итгэсэн нь сайхан санагдав. Боловсрол бол хүч, тэрхүү хүчийг бүрдүүлэх эд эс нь мэдээлэл. Хүн хэрвээ зөвхөн өөрт байгаа мэдээллээ ашиглан, амьдрал өдөр тутамдаа хэрэглэх аваас заримдаа манантай өдөр ууланд гацах мэт бодолдоо төөрчихдөг. Яг л над шиг ийм гунигтай, би л ганцаараа болохгүй байгаа мэт санагдсан үедээ өөрөө л дотогшоогоо бугшаад байсан бол, өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө мэддэг мэдээлэл дээрээ тулгуурлаад байвал манан өтгөрч, би гунигандаа живэх нь тодорхой. Азаар “аан би ганц ингэж мэдэрдэггүй байх нь, бидний гоё сайхны стандарт гэж бодчихсон байсан тэр зүйл хүртэл заримдаа хуурамч, эмзэг, хэврэг байдаг байх нь” гэж эргэцүүлж бодуулав.

Тэгэхээр Селена баримтат киногоо цацсаны хэрэг ач тус мянга, мянган бээрийн цаана Монголд ч хүртэл зорилгодоо хүрэв. Ер Селена энэ баримтат киногоороо өөрийнхөө давж туулж байгаа амьдрал, ойлгож мэдэрсэн бүхнээрээ сэтгэлийн эрүүл мэндийн боловсролыг хүмүүст илүү хүртээмжтэй, ойлгомжтой, өргөн далайцтай болгохыг зорьж явдаг гэдгээ хуваалцсан байна лээ. Бидний монголын залуусд ч бас ийм мэдээлэл, орчин чухал. Аль ч насны залуу хүмүүсийн амийг авч оддог тэргүүлэх шалтгааны эхний эгнээнд харамсалтай амиа хорлох, чанаддаа сэтгэлийн эрүүл мэндийн боловсрол дутуутай нь холбоотой байдаг. 

Өнөөдөр цастай, хүйтэн өдөр байна. 

Гэхдээ хуйсганасан сэтгэл минь ганцхан би ингээд байгаадаа биш гэдгийг ухчихснаас хойш гадаа хүйтэн байх тийм ч сонин биш болж хувирав. Холимог хуурга шиг энэ амьдрал эцэс төгсгөлгүй үзэсгэлэнтэй санагдана. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Дундаж монгол Долгор: Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой

Дундаж монгол Долгор: ТЭНГЭРИЙН УЛБАР ТУЯА

Дундаж монгол Долгор: Найзаа чамд би хайртай шүү!

Дундаж монгол Долгор: Төрийн хүн болох хүсэл ба Хувиа хичээсэн зан минь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 59 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 8 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 13 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 10 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 52 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 55 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 11 цаг 37 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top