x

Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик

Шөнө нь өдрөөсөө илүү үзэсгэлэнтэй Чунчинь хотын үдэш Жиалин голд дөрөв, таван давхар, унтлагийн, эсвэл үндэсний хэв шинжтэй луун толгойтой гэх мэт аварга том усан онгоцнууд сүлэлдэнэ. Хэдэн минут тутамд зогсоолоос зорчигчдоо аван хөдлөх аварга онгоцнууд түгжрэл үүсгэх нь үү дээ, золигнууд гэж хошигномоор.

Онцлохын учир гэвэл Жиалин голын аварга том гүүрэн дээгүүр түжигнэн өнгөрөөх sky train доогуур усан онгоцнууд хөвж, тэнгэрт өдөр тутмын 700-800 онгоцны нэг нь  нисч, доохнуур cable car хажуугаар нь сүлжилдэх энэ л агшин Чунчиний хөгжлийн төвшин, гайхамшгийг илэрхийлэх дүр зураг санагдсан. Чунчин байшин дотуур давхидаг метрогоороо алдартай гэдгийг өмнө өгүүлсэн. Эдний гол зогсоолууд дээр нэг минут 30 секунт тутам ямар нэгэн метро ирж, буцаж, зөрч байдаг.

Дээр нь дэлхийг бүрхсэн төмөр замын болон авто замын сүлжээ, Хөх мөрөн, Жиалины усан тээврийг нэмэх юм бол товчхондоо Чунчинийг ложистикийн хот гэж нэрлэхээс өөр аргагүй.

Бидний аяллын маршрутад Чунчиний олон улсын ложистикийн төв, Робот техник, хиймэл оюун ухааны төв, Чанганы автомашин үйлдвэрлэлийн төвийг танилцуулахаар оруулсан байсан учраас энэ аялал зөвхөн Чунчиний хөгжлийг илүү танин мэдэх гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. 

Сонирхолтой нь энэ бол зөвхөн сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөр биш, гадаад дотоодын жуулчид, дотоодын аялагчид хүүхэд багачуудын ч үзэх дуртай, олон нийтэд зориулсан үзмэр танилцуулгын төв болгосон учраас танин мэдэхүйн талаасаа ч их ач холбогдолтой юм.

Чунчиний олон улсын ложистикийн төв (Chongqing International Logistics Hub Park) нь Евразийн хуурай замын хамгийн нөлөө бүхий мега-ложистикийн зангилаа юм.

Анх Тюаньжие тосгоны төмөр замын жижиг өртөө байсан газар өдгөө 22 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан олон улсын аварга том ложистикийн хотхон (Logistics Hub Park) болон өргөжсөн. Энд бүр 1892 онд үүсгэн байгуулагдсанаас эхэлсэн түүхээ олон нийтэд сонирхуулдаг, хөдөлгөөнт видео танилцуулга нь яг л Хятадын "Бүс ба Зам" (Belt and Road) төслийн хуурай замын болон далайн замуудын яг дунд уулзвар дээрх энэ газраас ачаагаа ачаад ус, хуурай газар, төмөр зам, засмал замаар давхисаар хэрэглэгчдийн гарт бүтээгдэхүүнийг хүргэж байгааг онгоцонд, усанд яваа мэт мэдрэгдэхээр сонирхолтой.

Чунчиний олон улсын ложистикийн төв Хөх мөрний эдийн засгийн бүстэй нийлдэг Хятадын баруун бүсийг дэлхийтэй холбох зүрх нь гэгддэг. Товчхондоо

Баруун зүгт (Хятад-Европ чиглэл): Чунчинь хотоос Герман (Дуйсбург) хүртэл 11,000 гаруй км урт үргэлжлэх "Яшэньөү" (Yuxinou) олон улсын галт тэрэг электрон бараа, авто машины эд ангиудыг Европ руу ердөө 13 хоногийн дотор хуурай замаар хамгийн хурдан хүргэдэг.

Өмнөд зүгт (Шинэ хуурай зам-далайн худалдааны коридор): Гуанши мужийн боомт руу галт тэргээр, цааш нь далайгаар дэлхийн 128 улсын 593 гаруй боомт руу шууд тээвэрлэдэг.

Зүүн зүгт: Хөх мөрний (Yangtze River) усан замаар дамжуулан Номхон далай болон Ази, Номхон далайн бүсийг холбодог.

Хойд зүгт: Манжуурын боомтоор дамжин Орос улс руу чиглэсэн олон улсын төмөр замын шугамтай гэхээр ямархуу аварга сүлжээ гэдэг нь ойлгогдож байгаа биз. Яг эндээс Чанганы авто машины үйлдвэрлэлийн машинууд Монгол руу ачигдан ирдэг.

Монголчуудын танил-Чанганы автомашин

Changan Automobile Хятадын хамгийн ууган бөгөөд хамгийн нөлөө бүхий төрийн өмчит "Их Дөрвөн" группын нэг юм. Өнөөдөр тус компани ухаалаг, эко болон цахилгаан тээврийн хэрэгслийн технологиор дэлхийд хүчтэй түрэн гарч байгаад бөгөөд Хятаддаа 30 сая машин үйлдвэрлэсэн хамгийн анхны брэнд.

2030 он гэхэд жилд 5 сая машин борлуулж, дэлхийн ТОП-10 болох зорилт тавин ажиллаж байна.

Сонирхолтой нь яг энэ үйлдвэртэй танилцах үед бид Монгол залуутай таарлаа. Эндээс Монгол компаниуд автомашин тэр дундаа цахилгаан болон цахилгаан түлш хосолсон машинуудыг хэдийнэ импортлодог болсон. Өнгөрсөн хавар зуны, өнөөдөр ч мөн үргэлжилж байгаа шатахууны хомсдлоос болж монголчууд цахилгаан машиныг ихэд сонирхох болсон. Цэнэглэх цахилгаан станцууд хомсдолтой хэмээн цэнзийрхэж байсан монголчуудын хувьд Засгийн газраас 100 гаруй цахилгаан машин цэнэглэгч Ногоон өртөө байгуулахаа зарлаж, иргэд ч граждаа ч машинаа цэнэглэх боломжтой болж байгаа энэ үед хэн хүнгүй л цахилгаан машин сонирхох болж.

Яг энэ хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн “Sequoia Motors” компанийн захирал Н.Мөнх-Эрдэнэ эндээс машин импортлохоор яриа хэлэлцээрээ хийж яваатай таарч хаа ч таарсан элгэмсдэг монгол зангаараа бидний хэдэн нөхдөд Чанганы автомашины үйлдвэрийг ёстой дотор гадаргүй танилцуулав. Уг нь албан ёсны хөтөч, тайлбарлагч байсан л даа. Харин “манай хүн” нэгэнт машин импортлохоор судлаж, имрэхээс наагуур мэдэж байгаагийн хувьд Монголын нөхцөлд энэ нь тохиромжтой, энэ машин манайд орж ирсэн, энийг манайх удахгүй оруулах гэж байгаа гэх мэтчилэнгээр бүр нэг өөриймсөг зааж тайлбарласаар бүр бид тус бүр цахилгаан түлш хосолсон машин худалдаж авахаар юм болов доо.

Тун удахгүй “Sequoia Motors” Чанганы машинуудыг оруулж ирж, нээлтээ хийнэ гэсэн. Тэгэхээр бензиний оочерт хэдэн цагаар зогсож, үргэлж өссөөр байгаа үнийн дарамтад орсоор байгаа бид Чанганы машинуудаа сүнгэнэх байх аа. Нээлт нь болохоор мэдээллийг хүргэнэ гэдгээ зүрхлэн амлая.

А.ТУЯА, infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 8 цаг 34 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 8 цаг 40 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 8 цаг 44 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 9 цаг 29 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 9 цаг 42 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 15 цаг 59 мин Мэдээж “Ар нь түүз!” 16 цаг 10 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 16 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 16 цаг 36 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 16 цаг 39 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 16 цаг 44 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 16 цаг 49 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 16 цаг 54 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Юун Ялта, юун дэлхийг хуваах! УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна
Top