x

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

У.Хүрэлсүхийг 26 оны арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын тогтоолоор Ерөнхийлөгчөөс чөлөөлсний дараа МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордон дахь Ерөнхий сайдын албан өрөөнд хуралдаж.

Хаалттай бөгөөд дараачаар нь аль ч дарга нь мэдээлэл өгөөгүй Удирдах зөвлөлийн хуралдааны мэдээ улс төрийн тамхины цэг дээр хэдүйнэ гарч. Сонсох нь ээ: МАН-ын Удирдах зөвлөлийн уг хуралдаанаар хэд хэдэн ноцтой зүйл яригдаж. Нэгдүгээрт, намын рейтинг маш муу хийгээд сул тааруу байгаа учир сонгуулийг аль болох нааш татаж 21 оныхтой адилаар зохион байгуулах нь чухал гэж.

Өнгөрсөн даваа гаригт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргачихаад МАН-ын бүлгийн хуралд оролцох үеэр энэхүү намын рейтингийн асуудал хөндөгдөж байж. У.Хүрэлсүх нам руугаа орох чигийн юм ярьж: Хэдүүлээ цаашдаа эвтэй байцгаая гэж.

Тэгэхэд нь МАН-ын бүлгийн зарим гишүүн: Энэ хүн нам хагалж 35 хувьтай байсан намын рейтингийг 19 болтол туйлдуулчихаад эдүгээ юу ярина вэ гэлцэж. Энүүнээс харах нь ээ: МАН-ын рейтинг 1.6 жилийн хугацаанд 35-аас 19 болон унаж.

Хоёрдугаарт, сонгуулийг ийнхүү наашлуулах нь АН-ын рейтинг өсөлттэй байгаатай холбоотой. АН-д болон бусад нам эвсэлд сонгуульд бэлдэх хугацаа олгохгүй байх ач холбогдолтой. Сонгууль наашлахтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид санхүүжилтийг хариуцаж, Монголбанк, хууль хяналтынхны туслалцаатайгаар сөрөг хүчнийхэнд санхүү босгох боломж олгохгүй байхад анхаарах нь зүй.

Гуравдугаарт, АН-ын Н.Алтанхуягийн рейтинг өндөр байгаа тул нэр дэвшихийг нь хуулиар хаахыг Хууль зүйн сайд, ХЗБХ-ны дарга нарт даалгах. Энийг Ерөнхийлөгчийн шинэ хуулинд оруулах бөгөөд машид нууцлаад энэхүү чуулган хаахаас өмнө хийх нь зүй.

Мөнхүү гүтгэлгийг Эрүүгийн хариуцлагатай болгох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүйн сайд хариуцах.

Ерөнхий сайдын Төрийн ордон дахь өрөөнд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хаалттай хуралдаан дээр ийнхүү ярьж, тохирч, шийдвэр гаргасныг улс төрийн тамхины цэгээр иймэрхүү маяг байдалтай хуучилцгааж байх ажээ...

Ө.Билэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 13 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 1 цаг 44 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 20 цаг 51 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 21 цаг 4 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 21 цаг 11 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 21 цаг 17 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 22 цаг 3 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 22 цаг 9 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 22 цаг 24 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 22 цаг 39 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 23 цаг 52 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top