x

Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо Худалдаа, хөгжлийн агентлагийн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Веринда Файктай уулзав. Уулзалтаар Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ажлын явц болон тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд 2023 онд байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ханган ажиллаж байгаа юм. Уулзалтын эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголын тал АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA), Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-тай хийсэн уулзалтуудын талаар товч танилцуулж, 2027 оны IV улиралд FAA-ийн техникийн үнэлгээнд хамрагдаж, шаардлагатай бэлтгэлийг хангасны үндсэн дээр 2028 онд шууд нислэг нээх зорилт тавьж буйг мэдээллээ. Мөн энэхүү шууд нислэг нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, хоёр орны иргэд, бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолжээ. Монгол Улсын зам, тээврийн салбарт АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-ийн дэмжлэгтэй олон чухал төсөл хэрэгжиж байгаа бөгөөд цаашид ч мөн энэхүү хамтын ажиллагааг төмөр зам, далайн тээвэр зэрэг өөр бусад салбарт ч бас тогтвортой үргэлжлүүлж, дэд бүтэц, тээврийн салбарын чадавхыг бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Харин Худалдаа, хөгжлийн агентлагийн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Веринда Файкийн зүгээс Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог үнэлж, дүрэм, стандарт, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зөвлөмж боловсруулж байна. Төсөлд аюулгүй ажиллагааны байцаагчдыг сургах ажил мөн багтаж байгааг хэллээ.9XQ98TJhpPXdadTUSqd8I916272757_1491310296429246_2599083134110453979_n.jpg

Мөн Монгол Улсын дэд бүтцийн салбар дахь төслийн хэрэгжилт, Монголын талын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр дурдсан төмөр зам, далайн тээврийн салбарт техникийн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судалж үзээд холбогдох албан байгууллагад уламжилж зуучилж өгөх, хамтран ажиллах боломжтойг хэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 11 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 17 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 32 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 47 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 2 цаг 0 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19 Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2026-11-19 Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 2026-11-19 Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 2026-11-19 У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top