Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 15 хамгаалалтын захиргаанд хүрэн баавгайг амьдаар барих, зөөвөрлөх зориулалттай 27 төхөөрөмж, мөн баавгай үргээгч 336 ширхэг цацлагыг хуваарилан олгож эхлээд байна.
Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Эхний ээлжийн хэрэгслийг дуудлага, мэдээллийн судалгаанд үндэслэн хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгч байгаа бөгөөд үлдсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд буюу 10-14 хоногийн дотор бүрэн нийлүүлэхээр төлөвлөсөн.
Энэхүү ажил нь хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн үед мэргэжлийн байгууллагуудын шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулахад чиглэж байна.



