x

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч огцрох нь шинэ юм болохоос У.Хүрэлсүх огцрох хаяж явах нь бол шинэ юм биш. Энэ хүн угаасаа ингэдэг. Тэр талаар Монголдоо байтугай дэлхийд дээгүүр яригдах туршлагатай хүн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан пост оруулсан байна. Тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүх ажлаа дундаас нь хаяж явдаг хүн дээ. Ажлыг дуустал хийж байгаагүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өргөдлөө өгөөд огцорч байсан.Шадар сайдын ажлаа бас “Би чадахгүй ээ” гээд өгч байсан. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бас “Больё оо” гээд огцорч байсан. Одоо Ерөнхийлөгчийн ажлаа бас өгөөд явах болж байна...” гэсэн байна.

Мөн нийтлэлч А.Баатархуяг “Ерөнхийлөгч! Буруу шийдвэр гаргалаа. Дэлхий дахины улс төрийн байдал тогтворгүй үед ийм алхам хийх нь улс оронд эрсдэлтэй. Цаашид ийм жишиг тогтвол байнгын тогтворгүй байдлын шалтгаан болно! Ядаж л Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч! Тэртэй тэргүй хагас жилийн дараа буугаад шалгуулах боломжтой байтал ийм алхам хийдэг нь хөнгөн явдал болов. Юундаа яарсан юм, улс нь байгаад хүн нь байхад хэзээ ч шалгах л хэрэг. Хагас жил хүлээлээ гээд хэн хохирох юм? ...Ерөнхийлөгчийн засаглал осолтой гэж 1990-ээд онд болгоомжлуулж байсны нэгэн учир энэ боллоо! Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа урт байгаа юм байна, буцаагаад дөрвөн жил болгох хэрэгтэй юм байна даа!” гэсэн нь юм бодохоор үгс байгаа биз. За тэгвэл манай ерөнхийлөгч одоо тэгээд яах гэж ажлаа орхиж байгаа бол гэсэн таамаг нийгэм даяар хөвөрч байна. “Шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод шударга гэдгээ батлах гэж байгаа юм” гэж бол хүмүүс огтхон ч ярихгүй байгаа нь хачин.

ТААВЧИГТАЙ ЭМЭГТЭЙН ЖҮЖГЭЭ ДАХИН ТОГЛОЖ БАЙНА УУ

Зураглаач бэлдэж байгаад таавчигтай эмэгтэйг цасан дундуур явж байгаа бичлэг харуулаад “Нүд халтираад харж чадахгүй нь. Ард түмнээ ингэтлээ дор оруулах гэж” гэсэн юм яриад Ерөнхий сайдаас огцорсон. Тэр нь Ерөнхийлөгчид нэр дэвших жүжгийн нэг хэсэг байв. Тархи нь өтсөн монголчууд амаа олохгүй магтаж байгаад ерөнхийлөгч болгосон. Уул нь юм боддог хүмүүс бол “Ерөнхий сайд байхдаа ард түмнээ ийм байлгаж байгаа юм чинь Ерөнхийлөгч болговол цаснаар хөл нүцгэн гүйлгэх юм байна” гэж бодоод болгоомжлох байв. Гэвч бүх ард түмний хайранд бүүвэйлэгдэн Ерөнхийлөгч боллоо. Одоо таавчигтай эмэгтэйн хоёрдугаар ангиа тоглож байна. “Хулгай хийдэггүй ард” гэмээр ч юм уу. Жүжиг дөнгөж эхэлж байна, цаашид яахыг бол таахаас өөр гарц үгүй. Хэрэв Х.Нямбаатар энэ хагас сайн өдөр лайваа хийхгүй бол тэрийг ч бас жүжиг тоглож байсан. Ингэж шахсан болж жүжиглэх, нөгөөх нь шахуулсан болох, тэгээд шалгуулах, шалгуулаад шувын шударга ард болоод ирэх сонгуульд намаа авч орох жүжгийн оршил эхэлж байна уу гэсэн хар бол нийгэмд битүү байна.

ЮУНД НАЙДСАНБАЙЖ ТААРАХВЭ

Огцрох тухайгаа мэдэгдэхдээ мөн ч сурцтай мэдэгдэж байна. Тэр ч арга үгүй туршлага байх. Огцруултал бас өдий л дөө. Нөгөө монгол эрийн онигоо шиг. Буудуулах болчхоод эхнэрээ тайвшруулж байна гэнэ. Буу нь олдоо ч уу, олдлоо ч сум байгаа ч уу, сум байлаа ч асаа ч уу, аслаа ч оноо ч уу гэдэг шиг л. Тэр УИХ-д найдаж байж болно. “Наадахаа огцруулаад яадаг юм. Ингээд хэрэлдэж байвал бидэнд ашигтай” гэсэн яриа АН-ын бүлгээр битүү явж байгаа гэсэн. Бас АН-ын дарга О.Цогтгэрэлийг санаатайгаар импичментээс зугтаалгав. УИХ-аар ороод л огцрохгүй гараад ирнэ. Чи л ерөнхийлөгчид дэвших тохироо хийв”гэж ирээд хэрүүл гарч байна. МАН-ынхан цагаа тулахаар авч үлдэх гэсэн хөдөлгөөн өрнүүлэх учиртай тохирсон байж ч болно. Ер нь бол өглөө гэнэт шийдээд зарлаж байгаа нь юу бол.За огцорчихлоо гэж бодоход АТГ-т найдсан байж болно. Нэг нутаг усны З.Дашдаваа найдвартай ар тал нь болох байлгүй гэсэн таамаг бий. Бас ерөнхий прокурор шүүгч нар авч үлдэх талаар ярьсан байлгүй гэж тааж байна. Ард түмэн намайг дэмжээд огцруулахгүй ч гэж бодсон байхыг хэн үгүйсгэх билээ. Ер нь бол шударгаа батлаад ёс зүйтэй, шударга, эр зоригтой, цэргийн эр гэдгээ батлаад дараа дараагийн сонгуульд шив шинэ имижтэй бурхан будда шиг хүн орно гэсэн тооцоо байгаа байлгүй.

ЭРГЭН ЭРЭЛТ ХИЙХ ҮҮ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон удаа улс төрөөс явсан, тэр тоогоор эргэн ирэлт хийж байлаа. Нэг онцлог нь эргэн ирэлт хийх бүртээ дандаа албан тушаалын шат ахиж байв. Түүний огцролтыг цахим сүлжээ дээр нэг хүний “Эргэн ирэхийн тулд явдаг” гэсэн нь оносон үг байв. Одоо эргэн ирэлт хийхдээ юу болох бол. Эргэн ирнэ л гэж огцорсон байж таарна. Ерөнхийлөгчөөс дээш цол манайд юу байдаг билээ. Арай “хаан” болно гэж бодоогүй байлтай. Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучич л яг ийм алхам хийсэн. Тэрийг дуурайсан юм болов уу л гэж тааж байна. Тэрээр 2017 оноос хойш ерөнхийлөгчөөр ажилласан. Парламентын ээлжит бус сонгуульд оролцож ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөхийн тулд 2026 оны есдүгээр сарын 27-нд өөрийн хүсэлтээр огцорсон. Гэвч харамсалтай нь нам нь ялагдсан байдаг юм. Яг түүн шиг намын дарга болоод 2028 оны сонгуульд намаа авч орон ялалт байгуулна гээд яриад байгаагаа биелүүлэх гэж л энэ огцролтыг хийж байгаа гэсэн таамаг зонхилж байна. Арай ч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд би хугацаагаа гүйцээгээгүй хүн, тэгэхлээр дахиж өрсөлдөх эрхтэй гээд үзчихгүй байлгүй гэж тааж байна. Энд тэнд үүнийг нь зөвшөөрсөн хуулийн заалт байдаг юм биш биз гэсэн хар сэр байгаагаа хүмүүс нуухгүй байна. Ямар ч юм байдаг байж магадгүй л улс даа бид. Бас нэг яриа гараад байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Тэр ард түмнээс айж байна. Тэр үнэн сэтгэлээсээ зугтааж байна. Энэ хонь шиг ард түмэн чоно шиг болоод босоод ирж магадгүй гэж болгоомжилж байна гэсэн яриа. Үнэн худлыг цаг хугацаа л харуулна даа. Үнэхээр тэгж их баяжсан бол бас арай л хэтэрсэн зүйл юм даа. Түүний хүчний эх сурвалж ард түмэн байв. Харин одоо тэр их итгэлийг нь хугалсан бол мөн хэцүү еэ.

Д.Нацаг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 8 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 57 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 1 цаг 8 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 1 цаг 27 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 1 цаг 34 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 1 цаг 45 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 1 цаг 55 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 15 цаг 22 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 15 цаг 40 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 16 цаг 10 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 16 цаг 16 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 16 цаг 21 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 17 цаг 5 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 17 цаг 18 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 23 цаг 35 мин Мэдээж “Ар нь түүз!” 23 цаг 47 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна Өчигдөр 09 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 28 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна Өчигдөр 09 цаг 25 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Өчигдөр 09 цаг 20 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top