Өнөөдөр болох үйл явдлын тойм...
09:30 цагт: МУИС-ийн Жендэр судлалын төвөөс зохион байгуулж буй “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал “Блю Мон” зочид буудалд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-Монголын анагаах ухааны нэрт эрдэмтэн, доктор Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээ, практикийн хурал “Улаанбаатар” зочид буудлын Их танхимд болно.
-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Орон нутагт:
Архангай аймагт бүсийн буюу таван аймгийн ТАХ-дын зөвлөгөөн болж байна.
Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-АНУ-ын Техас мужид МУГТ Э.Цэндбаатар ээлжит тулаанаа хийнэ.
-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.



