x

Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй хаалттай уулзалт хийснээ мэдэгджээ. ОХУ-ын төлөөлөгч АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампын зохион байгуулсан Цагаан ордны арга хэмжээнд Украины төлөөлөгчидтэй хамт оролцсоны дараа уг уулзалт болсон байна.

Д.Трамп В.Путиний төлөөлөгчтэй ямар асуудлыг хэлэлцсэнээ дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч Орос, Украины дайныг зогсооход чиглэсэн хэлэлцээр удахгүй байгуулагдаж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын төлөөлөгчид энэ сарын 10-11-нд Абу-Даби хотноо ОХУ, Украины төлөөлөгчдийн хооронд болох хэлэлцээнд зуучлахаар төлөвлөж байна. Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дайн дуусах шатандаа ойртсон бөгөөд мөргөлдөөнийг зохицуулах үйл явцад Европын бүх улс орон оролцож магадгүй гэж мэдэгджээ.

“Энэ бол өргөн хүрээтэй хэлэлцээр байх бөгөөд гагц Украиныг хамрахгүй. Европ тивийг бүхэлд нь хамарч ч магадгүй. Энэ бол томоохон, маш сайн хэлэлцээр байх бөгөөд хүн бүр сэтгэл хангалуун үлдэнэ” гэж Д.Трамп хэлсэн байна.

Тэрбээр Дэлхийн II дайнаас хойш Европт хамгийн олон хүний аминд хүрсэн энэхүү мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээр байгуулагдахад ойртсон гэж өмнө нь олон удаа мэдэгдэж байсан юм. Сүүлийн хэдэн долоо хоногт хэлэлцээний явц эрчимжээд байна.

Д.Трамп пүрэв гаригт Украины төлөөлөгчидтэй уулзаагүй гэдгээ мөн мэдэгджээ.

Reuters

 

Харин АНУ-ын албаны хүмүүс пүрэв гарагт Брюссель хотноо Украин, НАТО болон Европын түншүүдтэй Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах, Европын аюулгүй байдлыг хангах өргөн хүрээний тогтолцооны талаар “үр дүнтэй, гүнзгий агуулга бүхий яриа хэлэлцээ” хийсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Жаред Кушнерын мэдээлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 50 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 1 цаг 0 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 1 цаг 4 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 14 цаг 40 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 14 цаг 53 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 15 цаг 28 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 15 цаг 52 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 16 цаг 46 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 23 цаг 15 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 23 цаг 20 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 23 цаг 29 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 23 цаг 36 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн Өчигдөр 08 цаг 46 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top