x

Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо

Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д энэ сарын 29-ний орой техникийн гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссоныг төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр тус аймагт ажиллаж, гэмтлийн шалтгаан, нөхцөл, сэргээн засахтай  холбоотой шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болгов. Гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай байна.

Урьдчилсан дүгнэлтээр станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакум таслуурт гэмтэл үүсэж, улмаар гал гарах нөхцөл бүрдсэн. Тухайн үед хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолыг бүхэлд нь зогсоожээ. 

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалын мэдээлснээр, станц 2026-2027 оны өвлийн бэлтгэлээ хангасан ч ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин их байгаа нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүй байна.  

Тус станцын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “1965 онд ашиглалтад орсон станцад техникийн гэмтэл гарсан, цаашид Дархан-Уул аймагт шинэ ДЦС барих, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, гэмтсэн тоноглолыг худалдан авах шаардлагатай“ гэв.

Шадар сайд Н.Номтойбаяр станцын техникийн нөхцөл байдал, гэмтэл цаашид том эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулсан дохиод гэдгийг тэмдэглээд станц бүрэн зогссон тохиолдолд Дархан-Уул аймаг төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцлов. Иймд дахин эрсдэл гаргахгүй үүднээс станцын удирдлага, яам, мэргэжлийн байгууллагууд хамтран төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, худалдан авалтын үнэ өртөг, тооцоо, судалгааг нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Засгийн газар, УОК-оос үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгохыг чиглэл өгөв.

Дарханы ДЦС нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Станцын тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэх, хоёр дахь эх үүсвэр бий болгох нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах стратегийн чухал асуудал болоод байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 5 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 27 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 40 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 48 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 1 цаг 0 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 1 цаг 14 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 1 цаг 18 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 1 цаг 25 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 1 цаг 30 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 1 цаг 34 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 2 цаг 41 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 2 цаг 55 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна 14 цаг 45 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ 19 цаг 50 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй н...
Top