Оросын тулаанч Петр Ян Гүржийн тамирчин Мераб Двалишвилиг ялснаар хамгийн хөнгөн жинд UFC буюу холимог тулааны тэмцээний аварга цолоо хамгааллаа.
АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод болсон UFC 333 тэмцээний шүүгчид санал нэгтэйгээр ялалтыг П.Янд өгсөн байна. Ингэснээр тэрбээр 2025 онд авсан аварга цолоо анх удаа хамгааллаа. Ян, Двалишвили нарын хувьд энэ нь тэдний хоорондох гуравдахь тулаан бөгөөд 2023 онд Двалишвили Оросын тулаанчийг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж байв.
Өдгөө 33 настай П.Ян одоогийн байдлаар холимог тулааны төрөлд 21 ялж, 5 ялагдаад байна. 2021 оны гуравдугаар сард тэрбээр Америкийн тулаанч Алжамейн Стерлингийг өвдгөөрөө цохисны учир тэмцээнээс хасагдаж байв. 2022 оны дөрөвдүгээр сард П.Ян даагаа нэхэх тулаанд Америкийн тамирчинд ялагджээ.
Өдгөө 35 настай Двалишвили холимог тулааны төрөлд 21 ялж, 6 удаа ялагдаад байна. Тэрбээр 2024 оны есдүгээр сард Америкийн тамирчин Шон О'Мэллиг ялснаар UFC-гийн аварга болсон бөгөөд үүний дараа цолоо гурван удаа хамгаалжээ.
ТАСС



