x

Цахилгаан станцуудын нүүрсийг дахиж хотын төвөөр тээвэрлэхгүй

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр зам өчигдөр /2026.11.28/ ашиглалтад орж, түүхий нүүрс хотын төвөөр тээвэрлэхгүй боллоо. Багануур, Шивээ-Овоогоос нийслэлд ирж буй жилийн хэрэглээний 5 сая гаруй тонн түүхий нүүрсийг цаашид хотын төвөөс гадуур шинэ төмөр замаар тээвэрлэнэ.

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, 2025 оны нэгдүгээр сард Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам барьж байгуулах зорилгоор ТЭЗҮ-ийг нь хийх үүрэг, даалгавар өгч байсан. Манай Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндий гэсэн мухар төмөр зам байж болохгүй гэж үзээд Эмээлт зөрлөгтэй холбох ажлыг шийдэж, гол төмөр замтай холбосон. Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрдсэн харамсалтай үйл явдал болсон. Тиймээс аюултай ачааг хотын төвөөр тээвэрлэдэг асуудлыг зогсоох ёстой. Эмээлтээс Толгойт хүртэл 17.4 км зам нь нүүрсний зам юм. Хотын төвөөр дахиж цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэхгүй байх боломж бүрдэж байна. Нийт 143 км төмөр замыг ТЭЗҮ-ийн тооцоогоор 555 сая ам.доллароор барьж байгуулсан нь олон улсын байгууллагуудын ижил төстэй төслүүдэд тооцсон өртгөөс бага юм. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өөрийн төсөв, бонд гаргах, Хөгжлийн банк болон арилжааны банкны зээлийн эх үүсвэрийг үе шаттайгаар ашигласан нь онцлог гэдгийг тодотгов.

Мөн Ерөнхий сайд Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Шинэ өртөө–Толгойт) чиглэлийн төмөр замаар зүгшрүүлэлтийн тээврийг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Шинэ өртөө–Толгойт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2026 оны наймдугаар сард эхэлж, ийнхүү гурван сарын хугацаанд ашиглалтад оржээ. Бүтээн байгуулалтад үндэсний 13 аж ахуйн нэгж, 400 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан оролцож, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хуучин төмөр замын доод болон дээд бүтцийг буулган, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн барьжээ. Тус төмөр зам нь III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Бүтээн байгуулалтын хүрээнд 1.07 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэж, 179.2 урт метр гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх таван хоолой барьж байгуулжээ.

Нийслэлийн төвөөр 2024 онд 34 нэр төрлийн 2.48 сая орчим тонн аюултай ачаа тээвэрлэжээ. Үүний тал орчим хувийг дизель түлш, гуравны нэгээс илүүг бензин эзэлж байна. Мөн сар бүр Улаанбаатар, Толгойт өртөөнд 400–500 вагон 5–10 хоногоор зогсож, хотын иргэдийн аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж ирсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын дундуурх төмөр замаар жилд 6.3 сая тонн түүхий нүүрс тээвэрлэгддэг. Үүнээс ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станц, Налайхын ДЦС нийт 41 зуухандаа жилд 5.8 сая гаруй тонн нүүрсний хэрэглээтэй байна. Шинэ төмөр зам нь Улаанбаатар хотын дундуур төмөр замаар тээвэрлэдэг аюултай, тэсэрч дэлбэрэх ачаа, нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замаар 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдөр анхны галт тэргийг аялуулж байсан юм. Хангайн бүсэд анх удаа барьсан энэхүү төмөр замыг газар зүй, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд амжилттай бүтээн байгуулсан. Үндсэн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд дөрвөн өртөө, гурван зөрлөг, найман байршилд нийт 1,279.1 метр урт гүүрэн байгууламж барьсан. Түүнчлэн 33 метр гүн ухмал, Туул гол дээгүүрх 476 метр урт гүүр, 22 метр өндөр төмөр замын гүүр, Эмээлтийн хоёр түвшний нүхэн гарц зэрэг инженерийн онцлох байгууламжуудыг барьж байгуулсан юм. Улаанбаатар хотын төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрэх үед авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар 2 цаг 24 минут хаадаг. Төслийн тооцооллоор ачаа тээврийн урсгалыг шинэ төмөр замд үе шаттай шилжүүлснээр гармын хаалтын хугацааг 90 хүртэл хувиар бууруулах, төмөр зам, авто замын дөрвөн гол огтлолцол, 14 салаа, салбар замын гармын ачааллыг багасгах боломжтой. Ашиглалтын эхний жилд 20 сая тонн, цаашид жилд 25 сая тонн хүртэл ачаа тээвэрлэнэ. Хоногт 1,800 хүртэлх том оврын ачааны автомашиныг нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй, 34 нэр төрлийн, жилд 2.5 сая орчим тонн аюултай ачааг нийслэлийн төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ. Хотын төвд байрлах 13 ачаа тээврийн терминалыг нүүлгэн шилжүүлж, чөлөөлөгдөх газрыг нийтийн зориулалтаар ашиглах, 15 жилийн хугацаанд улсын төсөвт 442.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Төмөр замын 87.8 дугаар километрт олон төрөлт ачаа тээврийн нэгдсэн терминал, 102 дугаар километрт аюултай ачааны нэгдсэн терминал байгуулахаар төлөвлөжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уур амьсгалын асуудлаарх хэлэлцээ сүүлийн 17 жилд анх удаа үр дүнгүй өндөрлөлөө 7 мин Цахилгаан станцуудын нүүрсийг дахиж хотын төвөөр тээвэрлэхгүй 12 мин Өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарь ирэх сарын 7-нд гарна 22 мин Л.Соронзонболд: 110 сая ам.долларын бэлэн мөнгө гарсан бол гүйлгээний хяналтын системээр илрэх ёстой 28 мин Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ Уржигдар 13 цаг 11 мин АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүчингүй болгов Уржигдар 13 цаг 03 мин “Тусгаар тогтнол-2026" дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ Уржигдар 10 цаг 59 мин Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй Уржигдар 09 цаг 51 мин АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв Уржигдар 08 цаг 46 мин Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа 2026-11-26 Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна 2026-11-26 Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ 2026-11-26 Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ 2026-11-26 Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг 2026-11-26 Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 2026-11-25 Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 2026-11-25 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026-11-25 Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 2026-11-25 МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна 2026-11-24 Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 2026-11-24
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чи... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүл... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд... МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж а... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан то... “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 2... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүч... Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллэ... Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлө... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжэ...
Top