x

Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос 21 аймаг, есөн дүүргийн түрүү бөхчүүдийн тойргийн барилдааныг дахин сэргээж, өчигдөр зохион байгууллаа.

Тус барилдаанд 14 бөх хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар барилдав. Улмаар энэ жил Баян-Өлгий аймгийн баяр наадамд түрүүлж хуру чимэг нэмсэн Булган аймгийн Могод сумын харьяат, “Булган” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр түрүүлсэн юм. Тэрбээр хэсгийн барилдаан зургаа, шигшээд дөрөв, нийт 10 даваатайгаар тэргүүлэв. Тэгвэл Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, Хөвсгөлийн баяр наадмын түрүү, аймгийн хурц арслан М.Цэрэн дэд байрт шалгарсан бол Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, Говь-Алтай аймгийн баяр наадмын түрүү, аймгийн хурц арслан Д.Эрдэнэтулга гуравдугаар байрт шалгарчээ. Дээрх гурван бөхийн тухайд гурвуулаа “Хилчин” спорт хороонд харьяалагддаг байна.

Харин Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хутагтын их хүчтэн” дэвжээний бөх, Дорноговь аймгийн баяр наадмын түрүү, аймгийн хурц арслан Б.Бадрал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, Сэлэнгийн баяр наадмын түрүү, аймгийн арслан С.Оргилбаатар нар айргийн тавд багтлаа. Энэ үеэр аймгийн хурц арслан арслан Б.Бадралд уран барилдааны шагнал олгов.

Түүнчлэн аймгийн арслан Б.Орших, С.Жавхлан, О.Доржсамбуу, Э.Мөнхболд,  Г.Цэрэнтогтох, Ц.Бямбацогт, Ц.Заяатүшиг, Г.Мөнх-Ёндон, Э.Бямбадорж нар 6-14 дүгээр байрт шалгарчээ.

C5zc4lW9mFTUeWfPDOJLh922379546_1648427550393240_5086826750951187482_n.jpeg21 аймгийн түрүү бөхчүүдийн барилдааныг хамгийн сүүлд 2018 онд зохион байгуулсан бөгөөд найман жилийн дараа дахин сэргээлээ.

 

HCVfQfkSD3QYeOWfxiSa4921075581_1166041255913203_8546428691603360130_n.jpeg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 13 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 22 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 31 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 36 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 55 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 20 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 25 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 31 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 29 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 42 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 49 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 55 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 41 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 47 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top