x

С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ

Ерөнхийлөгч “сагсуурч” ажлаа хаяж явлаа. Өөрөөр хэлэх арга алга. Тэгээд алаад хаяна, ингээд сүйдлээд дарга болно гэх мэтчилэн сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргав. Монгол төр гэж цээжээ дэлдэвч түүнийг зөвхөн ашиг хонжооны зүйл мэтээр үзэж ирсний баталгаа нь энэ дураа хүрэхлээр хаяад гарахыг хэлнэ. Одоо түүнийг УИХ-ын дарга С.Бямбацогт орлоно. Харин түүнийг хэн гэж юу гэж дуудах нь бүрхэг байна. УИХ-ын дарга аа гэх үү, Ерөнхийлөгчийн орлон гүйцэтгэгч ээ гэх үү. Аль эсвэл УИХ-ын даргаа болиод Ерөнхийлөгчийн ажлаа гүйцэтгээд явах уу. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин юу гэж хэлэв. "Түүх сануулъя. Анх төмөр зам, нүүрс гэдэг энэ том авлигын хэргүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нууцад авсан. Энэ бол дэлхийн улсуудад байдаг том мафи ч ингэж төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг. Та дараах зүйлийг анхаарах ёстой.

Нэгдүгээрт, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх гэж байна. Ингэхдээ УИХ-ын даргын огт эдэлж болохгүй хэд хэдэн эрх бий. Нэг нь УИХ-ыг тараах. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж энэ саналыг УИХ руу оруулдаг. Гэтэл одоо нэг хүн энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байна. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдлийг хэрэгжүүлэх хугацаандаа парламентыг тараах ямар ч санаачилга гаргах эрхгүй байх ёстой.

Хоёрдугаарт, УИХ-ын дарга баталсан хуульдаа өөрөө хориг тавьж болохгүй.

Гуравдугаарт, УИХ-ын дарга ҮАБЗ-ийг тэргүүлэх гэж байна. ҮАБЗ-өөс гурван хүний санал нэгдэж байж шийдвэр гардаг. Гэтэл одоо нэг хүн орлох гэж байна. Тиймээс ҮАБЗ асуудал үнэхээр л ноцтой болоогүй бол нэг хүний хоёр саналтайгаар хуралдах боломжгүй гэдгийг сануулах хэрэгтэй.

Ийм байдлаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан журамлах шаардлагатай. Эдгээр асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд тусгасан байгаа ч хуулийн төслөө өргөн барих товыг хүлээж байна.

Мөн хуульд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж зааснаас бус Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг удирдана гэдэг заалт байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын дарга Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлээд явж болно. УИХ-ыг хоёр дэд даргын нэг удирдаад явах нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй” гэв. Тэгэхлээр бараг л шууд ерөнхийлөгч болох нь гэсэн үг байх нь. УИХ-тай хамаарахгүй болж хувирах аж. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж сонгуульд өрсөлдөж болох уу, үгүй юу. Тэр УИХ ын даргад өрсөлдөхдөө “намаасаа түдгэлзэнэ” гээд амлачихсан байдаг. Одоо УИХ-ын дарга ч яг жинхэнэдээ биш болчих шив дээ. Харин намаасаа түдгэлзэх нь биелэх нь. Бас УИХ-ын даргад өрсөлдөх бүрэн боломжтой байсан Ж.Энхбаяр гишүүнд “намайг дэмжсэнд баярлалаа хөгшөөн, би чамд нэг тус болно оо” гэж амласан гэдэг яриа ч байгаа. Энэ бүгдийг бодоход С.Бямбацогтыг хэн гэж дуудах, цаашид яах ийхийг таамаглахад хэцүү болчхоод байна.

ХҮРЭЛСҮХЭД МАН-ЫН БАЙРНЫ ЗУРГААН ДАВХАРТ ӨРӨӨ ЗЭХЭЖ БАЙНА

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өөрийн хүсэлтээр огцорч ажлаа өгч байгаа цаг үе билээ. Гэвч тэр намдаа эргэж элсэхээр болж бүүр намын даргад санаархаж байгаа нь нууц биш юм. Одоогийн намын дарга нь яах юм, шууд авч хаях юм уу бас нэг хурал хуй хийх юм уу гэх зэрэг нь тодорхой биш байна. Ер нь бол энэ нам ямар ч найдваргүй нам юм гэдэг нь ил тод болж байна. Нэг жоохон юм болохоор л хаяад арилдаг хүмүүсийн бөөгнөрөл аж. Харин иргэн У.Хүрэлсүхэд МАН-ын байрны зургаан давхрыг тэр чигт нь гаргаж өгч байгаа гэнэ. Үүнийг Хүрэлсүхийн томилсон бүх төрийн өмчийн компанийн захирлууд нийлж уг давхрыг бүхэлд нь тансаг байдлаар тохижуулж байгаа бөгөөд уг албан бус ажлын хэсгийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Эрдэнэт үйлдвэрийн Г.Ёндон нар хариуцан ажиллаж байна гэсэн яриа байна. Үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 11 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 22 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 1 цаг 59 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2 цаг 16 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2 цаг 27 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2 цаг 36 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2 цаг 42 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2 цаг 49 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2 цаг 56 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 18 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 19 цаг 49 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Өчигдөр 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Өчигдөр 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Өчигдөр 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Өчигдөр 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Өчигдөр 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Өчигдөр 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ 7 хоногт Монгол Улсад Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top