x

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаандаа Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовыг ялж, WBC холбооны АНУ-ын супер өдөн жингийн аваргын бүсийг хүртэв. Энэ ялалтаар тэрбээр мэргэжлийн рингэнд нэг ч ялагдалгүй 16 дараалан яллаа.

АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын "County Coliseum" ордонд энэ сарын 13-ны орой (Монголын цагаар 11 дүгээр сарын 14-ний өглөө) болсон тулаанд хоёр тамирчин супер өдөн жин буюу 58.976 кг (130 паунд)-ын ангилалд WBC холбооны АНУ-ын аваргын бүсийн төлөө өрсөлдсөн юм. Нийт 10 раунд үргэлжилсэн тулаанд Э.Цэндбаатар илүүрхэн тоглож, гурван шүүгчийн оноогоор (98-91, 98-91, 99-90) үнэмлэхүй ялжээ. Тэрбээр гурван сарын турш тасралтгүй бэлтгэл хийж, 15 кг хасаж жиндээ орсон байна.

Түүний өрсөлдөгч 31 настай Мухаммадхужа Искандарович Якубов мэргэжлийн рингэд 23 удаа тулаан хийхдээ ийнхүү хоёр дахиа ялагдлаа. Тулааныхаа 12-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан, солгой өрөлттэй тамирчин юм. WBC-гийн чансааны долоодугаарт жагсаж буй түүний хувьд 7-р ангийн сурагч байхдаа боксын спортод анх хөл тавьжээ. Өдгөө Лос-Анжелес хотын Wild Card Boxing Club-д Фредди Роучийн удирдлагад бэлтгэлээ базаадаг тэрбээр WBC International, WBA Continental, WBO Youth зэргээс гадна залуучуудын аваргын бүс эзэмшиж байв.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал саяхан “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ 8 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа 11 мин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гаригт болно 18 мин АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг 23 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа...
Top