x

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өчигдөр /2026.11.12/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааныг тус улсын талаас тэргүүлж буй эрхэмтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

fb837ba917e0418bb0792fae5268dc74

Мөн тэрбээр, өнгөрсөн намар тус улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойших анхны өндөр түвшний айлчлал байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ. Улмаар тус улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга ирэх жил албан ёсны айлчлал хийхээр болсноо дурдаад, энэ хүрээнд Вьетнам Улсын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болоод буй шинжлэх ухаан, технологи, инновац, дижитал болон ногоон шилжилтийн бодит ололт амжилттай танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцоно гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

07a327d9a92a4121b400fbcacb417f08

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол, Вьетнам Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Харин Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа тус улсын Зэвсэгт хүчинд мах нийлүүлэх, эргээд чанартай, хямд цагаан будаа авах ажлыг амжилттай хэрэгжүүлснийг дуулгав. Мөн монголчууд тус улсад олноор зорчих болсонтой адил Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэн вьетнамчууд зорин ирэх, зорчих урсгалыг хоёр болгоход хамтран ажиллах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолж байлаа.

4cc2ab1e289a4bd3bb5b11a10062a615

Хоёр талын худалдааны эргэлт одоогоор 100 сая ам. долларт хүрээд байгааг Улсын Их Хурлын дарга тодотгоод, тус улсын аж үйлдвэрийн салбараа эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркууд байгуулан бараа, бүтээгдэхүүнээ амжилттайгаар экспортолж буй туршлагад тулгуурлан хөдөө аж ахуйн салбар, ялангуяа газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах, экспортлох асуудалд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүслээ.

924a729992c84c15ab579cc449b5905b

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг, цаг зав гарган хүлээн авч уулзсанд Монгол Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны мэндчилгээг уламжлав.

Тэрбээр хоёр улсын хооронд тогтоосон өнө эртний найрсаг харилцааг эрчимжүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа ажил хэрэг болгоход онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглэсэн. Түүнчлэн хоёр улсын парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

3138355e9dc14dbeb1c95084ae7b8ee2

Ноён Чинь Вьет Хунг хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулахад дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулах, ялангуяа тээвэр логистикийн асуудлыг сайжруулахад Улсын Их Хурлын даргын хувьд үргэлжлүүлэн анхаарал тавин дэмжиж ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 11 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 32 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 38 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 48 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 57 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 1 цаг 2 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 4 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top