x

Туркийн Анталья хотод COP31 эхэллээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцид нэгдсэн Талуудын 31 дүгээр бага хурал /COP31/ Турк улсын Анталья хотод өнөөдөр эхэллээ.

Туркийн Хүрээлэн буй орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлснээр, энэ сарын 20 хүртэл үргэлжлэх тус бага хуралд оролцоно гэдгээ 102 улсын удирдагчид, 300 гаруй сайд нар баталгаажуулан мэдэгдсэн бол нийтдээ 196 улс ба Европын Холбооны төлөөлөгчид оролцоно.

11-12-ны өдрүүдэд Цэнхэр бүсэд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы даргалсан улс орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно. COP31-ийг даргалах Турк улсын эрхийг Хүрээлэн буй орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум хэрэгжүүлнэ.

Бага хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд: цэвэр эрчим хүчинд шилжих, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалд хотууд, ногоон аж үйлдвэржилт, хог хаягдлыг бууруулах, далай тэнгисийг хамгаалах болон эрүүл мэндийн тогтвортой тогтолцоог хөгжүүлэх гэсэн сэдвүүд багтжээ.

Турк улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтуудыг бодит шийдэл болгоход чиглэсэн "үйл ажиллагаанд төвлөрсөн COP" гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Тус бага хурал Цэнхэр ба Ногоон гэсэн хоёр бүсэд хуваагдсан 1.1 сая хавтгай дөрвөлжин метр талбайд болно. Цэнхэр бүсэд төр засгийн ба олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцсон албан ёсны хэлэлцээнүүд явагдах бол Ногоон бүсэд хувийн хэвшил, шинжлэх ухааны болон иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын төлөөллүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдлүүдээ танилцуулна.

Ногоон бүсэд 1.5 сая хүн, Цэнхэр бүсэд 100 мянга орчим хүн нэвтрэх төлөвтэй байна. COP31-д оролцохоор 154 улсын 45 мянга гаруй уур амьсгалын эсрэг тэмцэгч сайн дурынхан бүртгүүлжээ.  

Турк улс тус бага хуралд “Хог хаягдлыг тэг түвшинд”  санаачилга болон хоёрдугаар сарын 6-ны газар хөдлөлтөд нэрвэгдсэн 11 мужид уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй 455 мянган байшин барих төслөө танилцуулна.

Мөн COP31-ийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, хог хаягдлыг бууруулах чиглэлээр байгаль орчныг хамгаалах, мэдлэг боловсрол олгох, соёл уламжлалыг сурталчлах цогц үйл ажиллагаанууд, үзэсгэлэн ба танилцуулгыг зохион байгуулна.

Түүнчлэн тогтвортой хоол үйлдвэрлэл, соёл гэсэн чиглэлд тусгайлан анхаарал хандуулж, Туркийн долоон бүс нутгийн уламжлалт хоолны соёлыг бага хурлын төлөөлөгчид, зочдод танилцуулна. 

Anadolu

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 15 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 57 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 1 цаг 3 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 1 цаг 11 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 1 цаг 16 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 1 цаг 20 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 1 цаг 28 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 1 цаг 37 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 1 цаг 46 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 14 цаг 0 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 17 цаг 18 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 17 цаг 27 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 17 цаг 31 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 17 цаг 36 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 20 цаг 48 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 20 цаг 52 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 20 цаг 55 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 21 цаг 6 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 22 цаг 38 мин
iИх уншсан
Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ...
Top