x

Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ

Польшийн өмнөд нутгийн Краков хотын түүхэн дурсгалт барилгуудтай төв хэсэгт бямба гаригт нэгэн этгээд гал нээсний улмаас 6 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна.

Орон нутгийн цагаар 15:00 цагийн үед жуулчид олноороо очдог Төв захын талбайгаас холгүй орших Славковын гудамжинд уг хэрэг гарчээ. Польшийн хэвлэлүүдэд бичсэнээр, автомашинтай нэгэн эрэгтэй хүн хажуугаар өнгөрч явсан хүмүүс рүү гал нээсэн байна. Халдлагын улмаас 4 эмэгтэй, 2 эрэгтэй хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Тэдний дунд хоёр цагдаагийн ажилтан байснаас нэгнийх нь биеийн байдал маш хүнд байна.  

Цагдаа нар хариу гал нээж, сэжигтнийг шархдуулан баривчилжээ. Сэжигтэн Польшийн иргэн байсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр мөн 1 дугаартай трамвай руу гал нээсэн бөгөөд жолоочийн бүхээгний шил хагарсан боловч зорчигчид ба жолооч гэмтэж бэртээгүй байна.  Хэргийн газарт цагдаа нар, гал сөнөөгчид, эмнэлгийн яаралтай тусламжийн багууд ажиллаж, эмнэлгийн нисдэг тэргүүдийг дайчилжээ.

Польшийн Ерөнхий сайд Д.Туск хэлэхдээ, Дотоод хэргийн сайд Марцин Кервиньскийгээс хэрэг явдлын талаарх мэдээллийг байнга авч байгаа гэв.

Краковын ерөнхийлөгч Лукаш Гибала тус хотод 11-ний өдрийг хүртэл гашуудал зарлах тухай захирамжид гарын үсэг зурсан бол Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцки 8-9-ний өдрүүдэд улс орон даяар гашуудал зарлалаа.

ANADOLU

 

 

Хотын захиргаанаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, оршин суугчдад хандан тайван байхыг уриалав. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 22 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 25 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 29 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 39 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 2 цаг 12 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 2 цаг 53 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2 цаг 54 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 3 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 3 цаг 54 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло...
Top