x

Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ…

Засгаа гурав сольсон гээд ард нийт МАН-д ам сайнгүй. Гол юм нь: Солиод солиод дээрддэггүй. Улам дордож. Асар уудам газар нутаг, байгалийн машид арвин баялагтай, 3.6-хан сая хүнтэй Монгол Улсыг элгээр нь хэвтүүлж, хавиргаар нь хажуулдуулж буй нь эдүгээгийн улстөрчид, тэрэн дундаа МАН-ынхны авьяас гэлтэй. Шулуухандаа: Эмгэнэл.

МАН-ынхны аз болоход Монголын ард нийт хонь шиг номхон. Бензинд оочерлож, махаа өндөр үнээр авч, талхнаас авахуулаад бүх юмны үнэ өсч, уур бухимдал нь сагсайж эхэлмэгц: цалин тэтгэвэр нэмлээ гээд нам. Гэвчиг: МАН-ынхны тархи цээжинд гагц 27, 28 оны сонгууль бугшиж, тэрний өмнө хардах албан тушаалын оноолт хуваарилалт л буйг ард нийтээрээ анзаарч мэдэхгүй нь нэн харамсалтай. Гээд энүүгээрээ: Ямар ард нийт байна, тиймэрхүү л төр буй гэх нь үнэнийг нотлох төдий.

Улс төрийн тайзны ард өмнө дурдсанчлан МАН-ынхан 27, 28 оны сонгууль бодож, тэрний өмнөх ардах албан тушаалын оноолт хуваарилалтаасаа болоод зодоон нүдээнтэй нь үнэн.

Тэр нь: Нуухын аргагүй бүлтэрч. Тиймийн учраас тэд энэ хэвээр яваад байвал юун 27, 28 оны ялалт болох нь. Ялагдах нь. Тэгэхнээ: Хуваах, хэрэлдэх юмгүй болох нь ойлгомжтой. Нэмээд: Эдүгээ эдийн засаг хэцүү болж, нам доторх зодоон улам хүндрэх шинжтэй. Ард нийтийн бухимдал дээр АН сөрөг хүчнээ хийгээд оролцоод унавал хэцүү. Улс төрийг нь даахгүй.

Тэгээд: Одоо яах вэ гэх дээр тархиа гашилгацгааж. Эцэст нь мэргэн санаа олж. Өнгөрөгч долоо хоногийн 5 дахьд их тэнгэрийн аманд томчууд уулзаж энэнтэй холбоотой шийдвэрт хүрч. Тэд улс төрийн мухардал руу орохоосоо өмнө засагтаа сэлгээ хийж АН-ыг оруулж ирье гэж ярьж. Тэр дээр тохирч. АН орохоор ХҮН намын хэд хөөгдөж, ҮЭ-ийн Н.Номтойбаяр МАН-даа орсон гэдгээр засагт уусах төлөвтэй. Эд нарын эзэлсэн суудалд АН тухлах шинжтэй. Нэмээд: Сүүл үест МАН доторх зодоон хурцадсаны тул 30-ын талаас орсон сайд нарыг ч хөөж магад. Энэ нь наанаа: ийнхүү эдийн засаг, улс төрийн хүндрэлийг хаах замаар 27, 28 оны сонгуулийг давхар харсан мэт. Гэлээ гэхдээ цаанаа: АН засагт багтаж МАН-ын томхон өөрчлөлтийг хамт хийлцэх үүрэгтэй гэх.

АН-аас: Үндсэн хуулийг хөндөн өөрчлөхөд татгалзахгүй, дэмжинэ гэх амыг нь авч байж засагт оруулахаар болж. Базах нь ээ их тэнгэрт тав дахьд гарсан албан бус шийдвэр энэ долоо хоногт МАН, АН-ын удирдах түвшний улс уулзалдсанаар албажих нь…

Ө.Бат /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 32 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 36 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 42 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 47 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 53 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 57 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 1 цаг 8 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 2 цаг 13 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 2 цаг 21 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 2 цаг 46 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 3 цаг 27 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Уржигдар 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Уржигдар 12 цаг 41 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 12 цаг 33 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо Уржигдар 12 цаг 21 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо Уржигдар 12 цаг 07 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Уржигдар 12 цаг 02 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав Уржигдар 11 цаг 56 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 11 цаг 51 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top