x

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнийг тодруулах санал асуулгад Португалын довтлогч Криштиану Роналду ялсан тухай France Football сэтгүүлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Түүхэн дэх шилдэг “Алтан бөмбөг”-ийг шалгаруулахын тулд төлбөртэй санал асуулгыг тус сэтгүүлээс зохион байгуулахад 2008 онд Роналдугийн хүртэж байсан шагнал хамгийн олон санал авсан байна. Тухайн үед тэрбээр "Манчестер Юнайтед" багт тоглож байхдаа Английн АШТ, Аваргуудын лигт түрүүлснээр анх удаа “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорч байв. Үүнээс хойш дөрвөн удаа уг шагналыг хүртжээ.

Хөгжөөн дэмжигчид өгсөн санал бүрдээ нэг евро төлсөн бөгөөд 2008 оны “Алтан бөмбөг”-т 75 хувийн санал өгчээ. Удаад нь 2012 ба 2017 онуудад Л.Месси, К.Роналду нарын хүртсэн шагналууд орсон байна.

“Алтан бөмбөг” гардуулах ёслол энэ сарын 26-нд Лондон хотноо болж, 2025/26 оны улирлын шилдэг хөлбөмбөгчнөөр Английн шигшээ ба Германы “Бавариа” багийн довтлогч Харри Кейн шалгарсан билээ.

Өдгөө 41 настай Роналду Аваргуудын лигийн тэмцээнд 5 удаа, Үндэстнүүдийн лигийн тэмцээнд 2 удаа түрүүлснээс гадна Европын аваргаар шалгарчээ. Мөн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд болон Европын АШТ, Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ-д оруулсан гоолын тоогоор дээд амжилт тогтоосон билээ. Португалын "Спортинг", Английн "Манчестер Юнайтед", Италийн "Ювентус",  Испанийн "Реал" багуудад тоглож байсан тэрбээр 2022 оны 12 дугаар сард Саудын Арабын “Аль-Наср” багт шилжин очсон юм.

“Алтан бөмбөг” шагналыг 1956 оноос хойш олгож байна. 1994 он хүртэл уг шагналыг Европын клубт тоглодог Европын орны хөлбөмбөгчин хүртэж байсан бол 1995 оноос эхлэн Европын багуудад тоглодог ямар ч улсын тоглогч авах болжээ. Тухайн үед уг шагналыг Либериа улсын шигшээ багийн довтлогч Жорж Веа хүртэж байлаа. Харин 2007 оноос хойш дэлхийн аль ч клубийн тоглогч “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 33 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 50 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 1 цаг 3 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 1 цаг 10 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 13 цаг 20 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 13 цаг 26 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 13 цаг 29 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 14 цаг 13 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 14 цаг 39 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 цаг 21 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 16 цаг 29 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 16 цаг 40 мин Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 16 цаг 49 мин О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 16 цаг 55 мин Япон улс ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ 17 цаг 3 мин Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэв 17 цаг 7 мин Хятадын ГХЯ Мбаппетай холбоотой тайлбар хийжээ 17 цаг 11 мин Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна 17 цаг 16 мин УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 21 цаг 29 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 21 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top