x

УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир УИХ-ын гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, тусгах талаар байр сууриа илэрхийлэв. Уг хэлэлцээрт эрүүл мэндийн салбарын цалинг 75 хувь, боловсролын салбарын цалинг 76 хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг дурдаад, өнөөдрийн байдлаар 25-26 хувийн цалингийн нэмэгдлийн зөрүү үүссэнийг шийдвэрлэх, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэхээр хэлэлцээрт тусгасан ч, ирэх оны төсөвт 792 мянган төгрөг байхаар төсөвлөснийг анхаарах шаардлагатайг хөндөв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, салбар салбараар нь цалин нэмэгдүүлснээр үүнийг дагаад төрийн бүх албан хаагчийн цалинг тэгшитгэн нэмэх шаардлагатай болж, энэ нь эргээд төсөвт хэт ачаалал үүсгэж, урсгал зардлыг тэлж, шийдвэрлэхэд хүнд байдал үүсгээд байгааг онцлов. Мөн тэрбээр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн тооцоололд "Оюу толгой" ХХК-иас нийтдээ 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, нийгмийн өмнө тулгамдсан суурь асуудлаа шийдвэрлэхээр 2027 оны төсвийн төсөлд тусгасан байсан. Гэвч ногдол ашгийн хуваарилалтын талаар иргэд, гишүүд нийгэмд олон талт байр суурь илэрхийлснээр Засгийн газар үүнтэй холбоотой төслөө татан авсан тул ирэх оны төсвийн төслийн санхүүжилт маш хүнд байдалд орж, ажлын хэсэг зардал бууруулахад чиглэлд анхаарч ажилласныг дурдлаа.

Харин Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг батлах үед УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтоолын төсөл боловсруулж батлуулдаг. Энэхүү тогтоолын төсөлд аль нэг салбарыг сонгох бус, төрийн албан хаагчдын нэгдсэн цалингийн тухай хуулийн төслийг боловсруулах, улмаар Ахмад настны тухай хуулийн дагуу төсөвт байгууллагууд цалингийн сангийн 3 хүртэл хувийг ахмадын сандаа төвлөрүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд асуудлаа шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх санал тусгасныг дуулгав. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тогтоолын төсөлд тусгах боломжтой хэмээгээд, ажил хэрэгч санал санаачилгыг дэмжин, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд удаа дараа хэлж, уг асуудлаар салбарын сайдуудтай уулзаж, санал солилцсон талаараа дурдав. Мөн ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох саналаа оруулахаар зэхэж байсан. Гэвч Засгийн газраас "Оюу толгой" ХХК-иас 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх асуудлаа татсан тул санал гаргах боломжгүй болсныг онцлон тэмдэглэв. Харин тэрбээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарсан гээд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам нэмэгдүүлэх хугацаа болсныг тодотгож байлаа.

Уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 9 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 14 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 18 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 35 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 39 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 43 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 57 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 51 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top