Амьжиргааны өртөг өссөөр байгааг эсэргүүцсэн жагсаалд 110 мянга орчим хүн оролцсон бөгөөд хот даяар нөхцөл байдал тайван байгаа тухай Парис хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Жагсагчдын цуваа 13 дугаар тойрог дахь Порт-д’Итали-гаас эхэлж, 17 цагийн үед Порт-де-Венсенд ирснээр дууссан байна. Энэ үеэр аюулгүй байдлыг хангах хүчжүүлсэн арга хэмжээ авч, Франц даяар 70 мянга орчим цагдаагийн ажилтан бэлэн байдалд байв. Парис хотод Лувр, Орсе, Пикассогийн музейнүүдийг хаасан бол дэлгүүрийн эзэд хамгаалалтын хашлаганууд суурилуулжээ. Елисейн талбай, Ялалтын хаалганы орчимд “Сентинел” ажиллагааны цэргийн албан хаагчид жижүүрлэж байлаа.
Өмнө нь 17-ны өдөр болсон улс орон даяар болсон жагсаалд 550 мянга орчим хүн оролцсон бөгөөд эмх замбараагүй байдал, үймээн самуун үүсэж, 2 мянга гаруй хүний баривчилсан билээ.
Бямба гаригийн ажиллагаа “Акт II” гэдэг нэрийн дор болсон бөгөөд үйлдвэрчний эвлэлүүд, оюутны ба лицей сургуулийн сурагчдын нэгдлүүд, “шар хантааз” хөдөлгөөнийхөн зохион байгуулжээ. Лион, Марсель, Нант, Бордо хотуудад болсон жагсаалд оролцогчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон бол нийслэлд өрнөсөн жагсаал цуглаан тайван болж өнгөрлөө.



