x

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гаригийн орой ард түмэндээ хандан телевизээр үг хэлжээ.

Аравдугаар сарын 17-нд Францын зарим хотод өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж, эд хөрөнгийг сүйтгэж, цагдаа нартай мөргөлдсөн байна. 

Э.Макрон үүссэн нөхцөл байдлыг "туйлын хүнд үе" хэмээн тодорхойлжээ. Түүний хэлснээр, бямба гаригт хэт зүүний үзэлтэй бүлэглэлүүдийн гишүүд олон тооны хууль зөрчигчтэй нэгдэн хотуудад хэрээс хэтэрсэн хүчирхийлэл үйлдсэн байна.

"Дэлгүүрүүдийг дээрэмдэж, олон нийтийн зориулалттай барилга байгууламж, хотын захиргааны байрууд руу (Лимож, Лион, Марсель) халдсан. Олон зуун цагдаа, жандарм гэмтэж бэртлээ. Францчууд эх орондоо яаж ингэж хандаж чадаж байна вэ? Үүнийг зөвтгөх, тайлбарлах, уучлах ямар ч үндэслэл байхгүй. Өнөө орой бид бүгд уур хилэн, ичгүүрийг мэдэрч байна" гэж Францын Ерөнхийлөгч мэдэгджээ.

Тэрбээр "хууль ёсны шаардлага" тавьж, тайван жагсагчдыг, эвдлэн сүйтгэж, тонуул хийсэн хүмүүстэй хольж хутгаж болохгүйг онцолсон байна. 

"Эвдлэн сүйтгэгчид, хүчирхийлэлд уриалж буй бүх хүнд бид хатуу хандах болно. Иргэдийн үгийг сонсож, яриа хэлэлцээ хийх нь сул дорой эсвэл хууль зөрчигчдөд хариуцлага тооцохгүй гэсэн үг биш" гэж Э.Макрон хэлээд "бусдад сургамж болохуйцаар" хатуу хариуцлага тооцохыг шаарджээ.

"Эд хөрөнгө сүйтгэсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Дээрэм тонуул үйлдсэн этгээдүүд учруулсан хохирлоо барагдуулах ёстой" гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

Э.Макрон хууль сахиулах байгууллагын ажилтнууд, хотын дарга нар, хохирол амссан худалдаа эрхлэгчид, гар урчуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, тэднийг "хүндрэл бэрхшээлтэй нь" үлдээхгүй гэдгээ амласан байна.

Даваа гаригаас эхлэн Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню хохирогчдод шуурхай тусламж үзүүлэх үүрэг бүхий хямралын үеийн ажлын хэсгийг ахлан ажиллах ажээ.

Э.Макрон мөн болсон үйл явдлаас "сургамж авч", тагнуулын мэдээлэл цуглуулах, эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх ажиллагааг сайжруулахыг Засгийн газар, тэр дундаа Дотоод хэргийн сайд Лоран Нуньест үүрэг болгожээ. Энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ ил тод байх болно гэдгийг тэрбээр амласан байна.

Мужуудын засаг захиргааны төлөөлөгчид хотын дарга нартай хамтран хот суурин, олон нийтийн барилга байгууламж, дэлгүүрүүдийн аюулгүй байдлыг хангах шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд зарим цуглааныг хориглох хүртэл арга хэмжээ авах ажээ.

Ойрын өдрүүдэд тус улсын Ерөнхий сайд улс төрийн намууд, үйлдвэрчний эвлэлүүд болон суралцагчдын төлөөлөлтэй уулзаж, хүчирхийллийг буруушаах, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгчийн сонгууль болоход зургаан сар үлдээд буй энэ үед Э.Макрон иргэдийг дэг журам сахиж, тайван байхыг уриалсан байна. "Манай улс ерөнхийлөгчийн сонгуулийг зохистой, шударга явуулах ёстой. Улс төрийн мэтгэлцээн гудамжинд хүчирхийллийн аргаар бус, намуудын хооронд өрнөх учиртай" гэж тэрбээр хэлээд эмх замбараагүй байдалд уриалж буй хүмүүс Бүгд Найрамдах Улсын үндэс суурийг ганхуулж, улс төрийн хэлэлцүүлгийг бусниулахыг зорьж байна хэмээн онцолсон байна.

Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, аравдугаар сарын 17-нд улс даяар болсон эсэргүүцлийн жагсаалд 550 мянга орчим хүн оролцож, баривчлагдсан хүний тоо хоёр мянга давжээ. Бямба гаригийн орой Э.Макрон нийгмийн сүлжээгээр дамжуулан хүчирхийллийг буруушааж, гэм буруутай этгээдүүдийг хуулийн дагуу шалгаж, шийтгэнэ гэж мэдэгдсэн байна. 

Э.Макрон Елисейн ордонд Ерөнхий сайд болон холбогдох салбарын сайд нартай зөвлөлдсөний дараа ард түмэндээ хандан үг хэлжээ.

Kazinform​

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 39 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 47 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 57 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 1 цаг 2 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 1 цаг 9 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 1 цаг 16 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 1 цаг 22 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2 цаг 31 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2 цаг 48 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 22 цаг 44 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 23 цаг 0 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 23 цаг 5 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 23 цаг 10 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 23 цаг 14 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 23 цаг 28 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 23 цаг 34 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Өчигдөр 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Өчигдөр 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Өчигдөр 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ...
Top