x

АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв

“Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл” гэх асуудлаар явуулсан хяналт шалгалтын дараа БНХАУ-ыг оролцуулаад 14 улсын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахаар АНУ төлөвлөж буйг эрс эсэргүүцэж байгаагаа Хятадын тал илэрхийллээ.  

БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Хэ Ядун хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, олон улсын эдийн засгийн дэг журмыг сулруулж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж буй Вашингтоны үйлдлүүд бол нэг талыг барьсан бодлогын илрэл юм гэв.

11 дүгээр сарын 25-ны мягмар гаригт АНУ-ын Худалдааны яам "301 дүгээр зүйл"-ийн дагуу явуулсан хяналт шалгалтынхаа дүнг танилцуулж, авах арга хэмжээний талаарх саналуудаа дэвшүүлсэн юм. Үүнээс өмнө Хятад улс өөрийн байр суурийг дэлгэрэнгүй тусгасан бодлогын баримт бичгийг гаргасан бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн гэх мэдэгдлийг няцаажээ.

Зарим улс орон "илүүдэл хүчин чадал"-ын асуудлыг протекционизм буюу дотоодын зах зээлээ хамгаалж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах шалтаг болгон ашиглаж, зах зээлийн хэвийн өрсөлдөөнийг улс төржүүлэн, аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг улс төрийн хэрэгсэл болгон хувиргаж байна хэмээн Хэ Ядун мэдэгдлээ.

Ийм арга хэмжээнүүд нь тухайн улс орнуудын дотоод дахь бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болохгүй бөгөөд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны аюулгүй тогтвортой байдлыг алдагдуулж, дэлхий дахинд инфляцыг хурдасган, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашигт хохирол учруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд тогтолцооны шинжтэй эрсдэлүүдийг бий болгоно гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Хэ Ядун Вашингтонд хандан, алдаатай үйлдлүүдээ залруулж, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг уриалав. Мөн Хятадын тал үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно гэдгийг мэдэгдсэн байна.

Өмнө нь мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид худалдааны том түншүүд болох Хятад, Япон, Европын Холбоо, Энэтхэг зэрэг 14 улсын бараанд шинээр нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаа юм.

Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй 3 цаг 3 мин АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв 4 цаг 8 мин Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа Өчигдөр 12 цаг 22 мин Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна Өчигдөр 10 цаг 26 мин Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ Өчигдөр 09 цаг 59 мин Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ Өчигдөр 09 цаг 53 мин Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг Өчигдөр 09 цаг 39 мин Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир Уржигдар 19 цаг 21 мин Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ Уржигдар 17 цаг 13 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна Уржигдар 15 цаг 43 мин Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй Уржигдар 15 цаг 29 мин МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна 2026-11-24 Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 2026-11-24 Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 2026-11-24 Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 2026-11-24 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-24 Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-11-24 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 2026-11-24 Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 2026-11-24 “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 2026-11-24
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чи... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч ... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүл... “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 2... Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллэ... Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол за... Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд... Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, ха... "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ
Top