x

“Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна

Кибер орон зай дахь аюулгүй байдлын сорилт, эрсдэлийг хэлэлцэж, үндэсний кибер хамгаалалтыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил болон цэрэг, иргэний салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Кибер тусгаар тогтнол-2026” форумыг өнөөдөр зохион байгуулж байна.

“Үндэсний кибер тусгаар тогтнол-Стратегийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болж буй тус форумд салбарын эрдэмтэн, судлаачид, хууль сахиулах, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож, когнитив дайн, кибер дипломат ажиллагаа, гадаад улсаас Монгол Улс руу чиглэсэн кибер гэмт хэргийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцож байгаа юм.

Форумын нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут үг хэлэхдээ, орчин үед кибер орон зай нь хосолмол дайны чухал талбар болж, энхийн цагт ч далд хэлбэрээр үйлдэгдэх кибер халдлага, мэдээллийн нөлөөлөл нь улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх болсон гэдгийг онцоллоо. Мөн Батлан хамгаалах яамнаас кибер хамгаалалтын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан юм.

aZLs9EHxbktpsmSGp6bBU926563108_2263897301009335_2905149153096019121_n.jpegДөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус форумыг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв хамтран ажиллаж байна.

Үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба болон төр, хувийн хэвшлийн кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг инженер, судлаач, алба хаагчид оролцож байна.

Форумын төгсгөлд “Үндэсний кибер хамгаалалт: Сорилт, шийдэл, хамтын хариуцлага” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж, кибер халдлага, зөрчил гарсан тохиолдолд байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах боломж, шийдлүүдийг тодорхойлоход чиглэж буйг БХЯ-наас мэдээлэв.

1pIcRUOuInuYcJQu1i52O915717054_1455298206114177_149127979177538923_n.jpeg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээн авна саяхан Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 7 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 20 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 25 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 38 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 53 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 0 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 14 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 3 цаг 31 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 23 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 41 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 34 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 27 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 8 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 38 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 23 цаг 57 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top