x

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө

Кюүшюү башёд зургаан зиндааны нэгд нь монгол бөх түрүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насандаа “Дайчин бөхийн шагнал” хүртэж, озэки Киришима Б.Лхагвасүрэн тухайн жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр тодорчээ.

Өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна болж байсан Ваканофүжи Т.Бөхчулуун хүнд бэртлийн дараа дохёд эргэн ирээд санданмэ зиндаанд түрүүллээ. Түүний хувьд хоёр дахь зиндаандаа түрүүлж байгаа нь энэ. Хоёр башё өнжсөн түүний хувьд санданмэгийн 14 дэх бөх Дэнүмагаар ялалтын даваагаа авчээ.

Энэ башёд барилдсан манай 22 бөхөөс 18 нь качигоши хийсэн байна. Үүнээс озэки Киришима 10 даваатай дуусгав. Тэрбээр 2026 оны зургаан башёд нийт 65 даваа авсан бөгөөд энэ амжилтаараа хамгийн олон даваа авсан бөхөөр тодорч цомын эзэн болжээ.

Тэгвэл макүүчид эргэн ирсэн Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насандаа 10 даваатай качигоши хийгээд зогсохгүй “Дайчин бөхийн шагнал”-ыг хоёр дахь удаагаа хүртлээ.

Бэртлийн улмаас энэ онд зорилгодоо хүрч чадаагүй 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн есөн даваатайгаар башёг дуусгав. Тэрбээр 10 дахь өдрийн барилдаанаас хойш дөрөв дараалан давсан ч өчигдөр өвдөг шороодсон. Олон кинбоши алдсаны дараа “Би замын дундаас гарахгүй. Өөрөөс гарах бүх хүчээ дайчлан башёг дуусгана” хэмээн мэдэгдэж байсан Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх онд илүү эрч хүчтэй ирнэ гэсэн байна.

Макүүчи зиндаанд барилдсан манай есөн бөхөөс долоо нь качигоши хийсэн бол Оошёома П.Дэлгэрбаярт ганцхан даваа дутлаа. Шинэ оны анхны башёд 10 бөх макүүчид барилдах нь ээ. Жонидан зиндаанд барилдсан Жошоюү А.Сосорхүү долоон даваатай башёг дуусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 12 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 17 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 30 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 45 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 52 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 6 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 3 цаг 23 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 15 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 33 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 26 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 19 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 0 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 30 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 23 цаг 49 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top