x

АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ...

Хууль ёсны Ерөнхийлөгчийн сонгууль болоход долоон сар үлдэж. Гэтэл нь: У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн нь нөхцөл байдлыг өөрчилж. Иймийн учир: Дор хаяж сарын дараа шинэ жилийн цайллага, дайллагуудыг залгуулаад эхлэх байсан Ерөнхийлөгчийн сонгууль нэгэнтээ эхэлж.

МАНын Удирдах зөвлөл өнгөрөгч 4 дэхэд Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах түр хороогоо байгуулж. Дарга нь МАНын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, дэд дарга нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХын дарга, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАНын дарга Б.Пүрэвдагва гээд доошоо үргэлжлэх жагсаалт гарч.

Тэрхүү хурал дээр МАН онц ноцтой нэг юм ярьцгааж. Ярьцгааж ч гэж, тохирцгоож. Юу вэ гэсэн нь: АНаас нь ч, МАНаас ч Ерөнхийлөгчид горилж буй улстөрчид рейтингээрээ хавьтахгүй байгаа Н.Алтанхуягт тусгайлан зориулсан арга хэмжээ авахаар болж. 1993 онд батлагдсан, 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтүүдэд нийцүүлээгүй Ерөнхийлөгчийн хуульд Н.Алтанхуягт зориулсан хоригоо багтаах бөгөөд уг хуулийг энэхүү намрын чуулганы хугацаанд батлахаар шийдэж. Энийг гардан гүйцэтгэх албан тушаалтнуудыг ч тохоон томилж. ХЗБХны дарга, Хууль зүйн сайд хоёр хариуцахаар болсон гэх. Энэхүү ажиллагаа нь амжилттай болж Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хязгаарлаж чадах нь ээ эдүгээгийн ТББХ-ны дарга Б.Жавхланг нэр дэвшүүлэхээр ярьж. Хэрэвзээ: Ажиллагаа амжилтгүй болж Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшвэл Ерөнхий сайдаас буугаад л бэлтгэлдээ орсон Г.Занданшатарыг түлхэхээр шийдэж. Өөрөөр: МАНаас Ерөнхийлөгчтэй болох боломж харагдвал Б.Жавхлан, боломжгүй бол Г.Занданшатарыг явуулах зураглал МАН-ын Удирдах зөвлөл дээр танилцуулагдаж.

Улс төрийн тамхины цэгээр цацагдаж байгаа мэдээллээр: Энэхүү танилцуулга, эсхүл төлөвлөгөө гэмээр юмыг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч байхдаа зурж өгсөн гэх. Явсан хүн рүү нялзааж байж ч болох. Гэдгийг санахад илүүдэхгүй. Гэлээ гэхдээ: Х.Нямбаатар “Бодь”ийн 110 сая ам.долларын авлигын асуудлаар 26 оны 11 сарын 14нд лайв /live/ хийж, 16ны 1 дэхэд нь АНын дарга О.Цогтгэрэл нар: Ерөнхийлөгч огцорч шалгуул, үгүй бол импичмент хийнэ гэх машид зоримог мэдэгдэл хийгээд, 17нд нь У.Хүрэлсүх: АНынхан маань ч шаардсаны учир Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр шийдлээ гэж. Ийнхүү импичментээр бус өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн одож. Иймэрхүү хронологи буй.

Гэтэл нь: Х.Нямбаатарын лайвын дараах амралтын өдрүүдээр О.Цогтгэрэл ерөнхий нарийн бичгийн даргынхаа зуучилснаар У.Хүрэлсүхтэй уулзсан гэх. О.Цогтгэрэлийг: Ерөнхийлөгчийг огцруулсан хүн Ерөнхийлөгч болдог юм гэж түлхүүрдэж.

Тэрхүү уулзалтаар Монголын төрийн тогтолцооны асуудлыг хөндөж, дээд доод парламенттай, эсхүл Ерөнхийлөгчийн засаглалтай байх талаар ч ярьж. Энүүнийг У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөс чөлөөлөх УИХын чуулганы хуралдаан дээрх асуулт хариултаас бэлхнээ харж болох. Гэсэн нь: Сөрөг хүчин АНын дарга үүргээ хэтрүүлж: Цаашаагаа бид яах билээ гэж асуусан нь улс төрийн машид ноцтой онигоонд оруулж. Хаа сайгүй тэрийг нь яриад толгой сэгсрэх. Гол жанцан нь: О.Цогтгэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших итгэл үнэмшилтэй үлдэж. Хэдэн сар бус, жил гаруйн өмнөөс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн судалгааг хийгээд үр дүнг нь түгээж буй МЕК гэдэг судалгааны байгууллагын судалгаанд О.Цогтгэрэлийн нэр гэнэт ороод ирж. Ирэх ирэхдээ бүхий л судалгаа, тандалгаагаар Н.Алтанхуягийн ард бичигддэг байсан Б.Пүрэвдоржийн өмнө ороодохож.

Энүүнээс гадна: Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийхдээ хууль шүүхийнхнийг хурдан ажлаа хийхийг үүрэгдэж. Тэр завсартаа: Шүүх дээр асуудал нь байгаа хүн нэр дэвших нь буруу. Энэ хуулийг эргэж харах ёстой гэж. Шулуухандаа: Хөгжлийн банкны гэх хэргээр гурван удаа цагаадсан ч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй гэх оноштойгоор Н.Алтанхуягт зориулж хуулиа өөрчлөх ёстой гэж ойлгогдохоор.

Базах нь ээ: МАНын Удирдах зөвлөл дээр АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлахаар яриад, ХЗБХны дарга, Хууль зүйн сайд хоёртоо даалгаж. Тэр нь бүтвэл Б.Жавхланг дэвшүүлэн Ерөнхийлөгч болгож, бүтэлгүйтвэл Г.Занданшатарыг хаяж өгч аргацаах нь ээ...

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 10 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 24 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 43 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 3 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 8 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 13 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 19 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 39 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 26 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 10 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 17 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 30 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 37 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 43 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 29 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 35 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 50 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top