УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өчигдөр буюу 2026.11.18-ний лхагва гаригт УИХ-ын ТББХ хуралдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн. Байнгын хорооны 32 гишүүнээс 18 нь хуралдаанд оролцож, хуралдаанд оролцсон гишүүдийн 77,8 хувийн саналаар чөлөөглөгдөх хүсэлтийг дэмжсэн.
Өнөөдөр үдээс хойш эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаанд 104 гишүүн оролцож, 96 гишүүн дэмжсэн буюу 92 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөс чөлөөллөө. Дараачийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр болов.
Хуульд зааснаар, УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийг чөлөөлсөн шийдвэр гарснаас хойш ажлын 20 хоногийн дотор дараагийн сонгуулийг товыг тогтоох ёстой. Ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор явуулахаар хугацааг зааж өгсөн юм байна.



