x

Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв

Монгол Улсад 2028-2032 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт тусгах хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох Үндэсний зөвлөлдөх уулзалт /2026.11.17/ болов.

Уулзалтаар ирэх 5 жилд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг хангах арга зам, хурдасгах боломж, үүнд НҮБ-ын оруулах хувь нэмрийг тодорхойлон хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайд С.Даваасүрэн үг хэлэхдээ, Монгол Улсын хувьд ашигт малтмалын нөөц, сэргээгдэх эрчим хүчний боломж, газар зүйн онцгой байршил, харьцангуй залуу хүн ам зэрэг хөгжлийн томоохон боломж, давуу талаа эдийн засгаа төрөлжүүлж, инновац, бүтээмжийг нэмэгдүүлж, хүний хөгжлийг улам дэмжиж, ногоон шилжилтийг хурдасгахад үр дүнтэй ашиглах нь чухал хэмээн тэмдэглэв.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хэлсэн үгэндээ 2023-2027 оны “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-ний дагуу хэрэгжиж буй хоёр талын хамтын ажиллагаа Монгол Улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад чухал дэмжлэг болж буйг тэмдэглэсний хамт 2028-2032 оны шинэ хүрээ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ сорилт, асуудлыг урьдчилан харах, өмнөх баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээнд тулгуурлан анхаарал хандуулах салбарыг тодорхойлох, шинэ хандлага, арга барилыг эрэлхийлэх боломжийг олгоно хэмээв.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден Монгол Улсын ирээдүйн хөгжлийн амжилтыг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжих бус, баялгийг хүн бүрийн сайн сайхан амьдрал, хөгжин дэвжих боломж болгон хувиргахад чиглүүлэх, үүнд НҮБ-ын зүгээс хэрхэн хувь нэмэр оруулах талаар ирэх 5 жилийн хамтын ажиллагааны хүрээний баримт бичигт тусган тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Үндэсний зөвлөлдөх уулзалт нь НҮБ-аас зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгийн төгсгөлийн хэлэлцүүлэг болсон бөгөөд нийт оролцогчид боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, эдийн засгийн өсөлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, засаглал, хариуцлага зэрэг салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр тэгш, хүртээмжтэй хөгжлийг хангах асуудлаар санал бодлоо илэрхийлж, зөвлөмж гаргав.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж нь “2028-2032 оны Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг боловсруулах үндэс суурь болох бөгөөд баримт бичгийг 2027 онд Монгол Улсын Засгийн газар, НҮБ эцэслэн хамтран гарын үсэг зурах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 17 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 24 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 35 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 45 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 14 цаг 12 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 14 цаг 30 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 15 цаг 0 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 15 цаг 6 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 15 цаг 10 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 15 цаг 55 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 16 цаг 8 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 22 цаг 25 мин Мэдээж “Ар нь түүз!” 22 цаг 36 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 22 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 23 цаг 1 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 23 цаг 5 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 23 цаг 10 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 23 цаг 15 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 23 цаг 20 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top