x

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.11.13/ хуралдаанаар 2027 оны төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн баталлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт энэ удаагийн төсөв иргэдийн гар дээр үлдэх мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэхээр батлагдаж байгааг онцлов. Түүнчлэн тэрбээр Засгийн газар батлагдсан төсвийг үр дүнтэй хэрэгжүүлж, үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн бодит орлогыг хамгаалахад онцгой анхаарч ажиллах ёстой хэмээн тэмдэглэв.

Ирэх оны төсөв нь, 

-Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хувь хүний орлогын албан татвар авахгүй.

-Ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Тэтгэврийн шинэчлэл үргэлжилж, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүрнэ.

-2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалинг 20 хувиар нэмнэ.

-Эмийн үнийн дарамтыг бууруулна. Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижинд уудаг зарим эмийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хариуцна.

-16 мянган иргэнийг орон сууцтай болоход дэмжинэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.

-Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг хөнгөлнө. 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг 246 тэрбум төгрөгөөр бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно.

-Бүтээн байгуулалтын хүрээнд 338 км авто зам тавьж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмнэ.

-Хашаандаа сайхан амьдрах, сэргээгдэх эрчим хүч ашиглах өрхөд зориулсан 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй ногоон зээлийн эх үүсвэрийг төсөвт суулгаж, эко өрхийг дэмжжээ.

Давхардсан тоогоор 2 сая орчим иргэн, 220 мянга орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж төсвийг үр өгөөжийг шууд хүртэнэ гэж УИХ-ын дарга тодотгов. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 14 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 56 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 3 цаг 26 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 3 цаг 48 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 4 цаг 9 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 4 цаг 15 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 4 цаг 25 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 4 цаг 34 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 4 цаг 39 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 4 цаг 41 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top