x

Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов

Дэлхийн хэвлэл мэдээллийн VII чуулган “Ухаалаг технологийн өөрчлөлтийн эрин: Зөвшилцөл, хамтын ажиллагаа” сэдвийн дор Бээжин хотноо энэ сарын 5-7-нд болов.

БНХАУ-ын Синьхуа агентлаг болон Бээжин хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан тус чуулганд Ройтерс, Ассошиэйтед Пресс, ТАСС, СNN, Франц пресс, Киодо зэрэг дэлхийн томоохон агентлагийн ерөнхийлөгч, захирлууд тэргүүтэй олон улс, бүс нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, судалгааны төв, төрийн байгууллага, НҮБ болон олон улсын байгууллагын 500 орчим төлөөлөгч оролцлоо.

11 дүгээр сарын 7-ны өдөр буюу Синьхуа агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойн өдөр Ардын Их хурлын танхимд чуулганы нээлт болон нэгдсэн хуралдаан болов.  

Оролцогчид хиймэл оюуныг хүртээмжтэй хөгжүүлэх, дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах орон зайг өргөжүүлэхэд ухаалаг харилцаа холбооны үүрэг,  “AI+” болон дэлхийн харилцаа холбооны засаглалын талаарх шинэ зөвшилцөл зэрэг сэдвээр хэлэлцэв.

Чуулганаар “Бээжингийн зөвшилцөл” баримт бичгийг баталж, “Хиймэл оюун ухаан ба хэвлэл мэдээлэл” сэдэвт 2026 оны тайланг албан ёсоор танилцуулав.

Энэ удаагийн чуулганд МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших оролцож, Синьхуа агентлагийн дарга Фү Хуа, Индонезийн Антара агентлагийн дарга Абдул Хаким нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов. МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид тус чуулганд 2009, 2013, 2018, 2024 онд оролцож байсан юм.

Ташрамд мэдээлэхэд, Дэлхийн хэвлэл мэдээллийн анхдугаар чуулганыг 2009 онд Бээжин хотноо зохион байгуулж байжээ. Тус чуулганыг олон улсын яриа хэлэлцээний платформ байгуулах, дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Синьхуа агентлаг, Ассошиэйтед Пресс, Ройтерс, ТАСС зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн есөн байгууллага санаачлан зохион байгуулсан аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 4 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 7 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 11 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 21 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 2 цаг 35 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 3 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 3 цаг 36 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло...
Top