x

Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Маяачууд мөнгөн усны нэгдэл агуулсан улаан өнгийн будаг өргөн хэрэглэж байсан нь ус болон байгаль орчинд мөнгөн усны нэгдлүүд богино хугацаанд их хэмжээгээр хуримтлагдахад хүргэж, улмаар тухайн бүс нутгийн экологийн нөхцөл байдлыг дордуулсан нь Маяагийн соёл иргэншлийн мөхлийн нэг шалтгаан болсон байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа талаар шинжлэх ухааны "Science Advances" сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурджээ.

“Бид Маяагийн соёл иргэншлийн сонгодог үеийн Юкатаны хойгийн хоёр нуурын ёроолд хуримтлагдсан тунамал чулуулгийн дээжийг судлахад мөнгөн усны агууламж хэдэн зууны туршид одоо мөрдөгдөж байгаа зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэдэн арав, зуу дахин их байсныг тогтоосон. Мөнгөн ус хуримтлагдах үйл явц усны экосистемийн доройтолтой давхацсан нь Маяагийн соёл иргэншлийн мөхөлд энэ металл чухал нөлөө үзүүлсэн байж магадгүйг харуулж байна” гэж судлаачид бичсэн байна. 

Ийм дүгнэлтэд АНУ-ын Оберны их сургуулийн дэд профессор Мэттью Уотерсээр ахлуулсан АНУ, Мексик, Их Британийн палеохимичдийн баг хүрсэн байна. Тэд Юкатаны хойгийн нам дор бүс нутгийн экологийн нөхцөл байдлыг судалжээ. Маяагийн соёл иргэншлийн сонгодог үед буюу манай эриний 250-950 онд энэ бүс нутагт олон тооны хот-улс оршин тогтнож байв. Манай эриний IX зуунд маяачуудын том хотууд нэгэн зэрэг оршин тогтнохоо больсон шалтгааныг эрдэмтэд өнөөг хүртэл бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа юм.

Тухайн үеийн майячуудын булш бунхан болон соёлын дурсгалт зүйлсээс мөнгөн ус, киноварь буюу мөнгөн ус ба хүхрийн нэгдэл бүхий тод улаан өнгийн будаг, мөнгөн металл хэлбэрээр их хэмжээгээр агуулагдаж байсан нь судлаачдын анхаарлыг татжээ. Түүнчлэн маяачуудын зарим хотын орчмын хөрсөнд мөнгөн усны нэгдлийн агууламж өндөр байгааг тогтоосон нь мөнгөн усыг өргөн хэрэглэж байсан нь нутгийн иргэдийн эрүүл мэнд, экосистемд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн байна.

Энэхүү таамаглалыг шалгахын тулд судлаачид маяачуудын сонгодог үеийн томоохон суурингуудын ойролцоо орших Коба, Шканче нууруудын ёроолоос хэдэн мянган жилийн турш бүрэлдэн тогтсон хөрсний дээж цуглуулжээ. Тэдгээр дээжийг үе давхаргаар нь ангилж, үүссэн хугацааг тогтоон, өөр өөр цаг үед үүссэн давхарга бүрд мөнгөн усны нэгдлийн эзлэх хувийг хэмжсэн байна. Үүнтэй ижил хэмжилтийг маяачуудын хот суурингуудаас алс орших өөр хоёр нуурт мөн хийжээ.

Судалгаагаар Коба, Шканче нууруудын ёроолд Маяагийн соёл иргэншлийн сонгодог үед бүрэлдэн тогтсон тунамал давхаргуудад мөнгөн усны агууламж онцгой өндөр байсныг тогтоосон байна. Зарим дээжид энэ үзүүлэлт нэг грамм тутамд 18 микрограмм хүрсэн нь ундны усанд зөвшөөрдөг дээд хэмжээнээс хэдэн арав, зуу дахин их байжээ. Мөн тухайн үед мөнгөн ус хуримтлагдах хурд түүхийн бусад үеүдийнхээс хэдэн арав дахин өндөр байсан аж.

Хоёр нуурын усан дахь мөнгөн усны агууламж нэмэгдэхийн хэрээр хөх-ногоон замаг болон бусад замгийн идэвхжил эрс буурч, хавч хэлбэртэн болон нялцгай биетний олон төрөл зүйл мөн устаж үгүй болсон байна. Энэ нь мөнгөн усны бохирдол тухайн бүс нутгийн экосистемд маш сөргөөр нөлөөлснийг харуулж байгаа юм. Иймээс байгаль орчин мөнгөн усаар бохирдсон нь Маяагийн соёл иргэншлийн сонгодог үеийн доройтол, мөхөлд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг байсан гэж Уотерс болон түүний багийн судлаачид дүгнэжээ.

TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 39 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 45 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 54 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 1 цаг 0 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2 цаг 39 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2 цаг 42 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2 цаг 46 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2 цаг 51 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2 цаг 58 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 3 цаг 3 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 3 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 3 цаг 32 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 17 цаг 17 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 17 цаг 23 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пакс Глобалика (Pax Globalica) АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү...
Top