x

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Сангийн сайд З.Мэндсайхан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жон Жүхён Жеонг нар өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ) болон Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрт /2026.11.03/ гарын үсэг зурлаа.

Тус хэлэлцээрийн хүрээнд гурван аймгийн 4 сургуулийн дотуур байранд засвар үйлчилгээ хийхээс гадна хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгон сайжруулна. Мөн сургуулийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх хөтөлбөрийг орон нутгийн болон нийслэлийн 12 сургуульд шинээр нэвтрүүлэх юм.

Сангийн сайд З.Мэндсайхан төсөл амжилттай хэрэгжсэнээр боловсролын салбарт жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг яриандаа онцлов.

Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүртээмжийг өсгөхөд нягт хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Азийн хөгжлийн банк болон Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийллээ.

Арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Япон Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Кондо Казумаса болон холбогдох албаныхан оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 45 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 50 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 50 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 1 цаг 0 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 1 цаг 17 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 1 цаг 24 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 1 цаг 32 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 39 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 14 цаг 19 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 14 цаг 51 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 15 цаг 19 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 15 цаг 36 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 16 цаг 25 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 18 цаг 31 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 18 цаг 45 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 19 цаг 22 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 19 цаг 34 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 19 цаг 42 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 20 цаг 57 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 22 цаг 14 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top