x

Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв

Дорноговь аймгийн “Хутагтын хурд” морин спорт, уяачдын холбооноос хурдан морины цоллоочдын уламжлалт өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдааныг анх удаа зохион байгууллаа.

Соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хурдан морины цоллоочдын өвлөн суралцагсдыг нэмэгдүүлэх зорилготой уралдаанд гурван аймгийн есөн сумаас 40 гаруй цоллооч гурван насны ангилалд оролцжээ.

Уралдааны 8-12 насны ангилалд тэргүүн байрт Дорноговь аймгийн Алтанширээ сумын Ууганбаярын Мягмарсүрэн, 13-17 насны ангилалд тэргүүн байрт Дорноговь аймгийн Сайншанд сум Амарсайханы Балдорж, 18-аас дээш насны ангилалд тэргүүн байрт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэзулын Ганбаяр тус тус шалгарав.

Хурдан морь цоллооч уралдааныг анх удаа зохион байгуулсан нь Монголын өв соёл, хурдан морины цол дуудах уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдыг тодруулах, хүүхэд залуусын авьяас чадварыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна хэмээн зохион байгуулагчдын төлөөлөл онцолжээ.

Дорноговь аймгийн хувьд говь хээр талыг хосолсон уур амьсгалтай. Хурдан морийг цоллох соёлд бусад нутгаас ялгарах онцлог байх боломжтой. Гэхдээ ялгаа нь цол дуудах үндсэн хэв маягт бус, харин говийн нутгийн аялгуу, уртын дуу, үгийн сонголт, магтаалын найруулга, нутгийн түүх соёлтой холбогдож илэрдэг болохыг уралдаанд оролцогчдын  төлөөлөл онцолсон байна

Тус аймагт морины цол дуудах соёлын биет бус өвийг тодорхой хэмжээгээр хадгалж үлдсэн залуу, дунд, ахмад настныг хамарсан 50 орчим хүн байдаг бөгөөд үүнээс гадна шинээр өвлөн уламжилж байгаа хүүхэд залуус ч бий аж. Соёлын биет бус өвийн эх хэл, аман уламжлалт илэрхийллүүд, үндэсний уламжлалт баяр ёслол, тоглоом наадгай, уриа дуудлага ай савын хурдан морь цоллох, цол дуудах өв нь зарим үед мартагдах шахсан, хойч үедээ өвлүүлэн уламжлах шаардлагатай соёлын нэг хэлбэр юм. Энэхүү уралдааныг зохион байгуулахад аймгийн ИТХ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 22 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 27 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 27 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 37 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 54 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 1 цаг 1 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 1 цаг 9 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 16 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 13 цаг 56 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 14 цаг 28 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 14 цаг 56 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 15 цаг 13 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 16 цаг 2 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 18 цаг 8 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 18 цаг 22 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 18 цаг 59 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 19 цаг 11 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 19 цаг 19 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 20 цаг 34 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 21 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top