x

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ

 Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-ын 30 орчим хувь нь түймэрт өртөөгүй. Түймрээс зугтсан амьтад энэ хэсэгт амьтадын төвлөрөөд байгаа. Иймд цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан зэрлэг амьтадад зориулсан биотехникийн арга хэмжээ авахыг БОУАӨЯ мэдээлэв.

Нөмрөгийн ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Д.Наранбаатар мэдээлэхдээ, “Түймрийн хохирлын үнэлгээг тогтоохоор 3 ажлын хэсэг 14 хоног ажиллалаа. Зэрлэг амьтад шатаагүй үлдсэн Бичигт уулын урд Нарийн гол, Хавирга уулын урд, баруун хэсэг орчимд байгаа. Энд амьтдын бөөгнөрөл, нягтаршил жирийн үеийнхээс илүү байгааг биологийн шинжээчид дүгнэсэн тул амьтадад биотехникийн арга хэмжээ авах шаардлагатай байна. Тухайн бүсийг машин, мориор самнахад одоогоор түймэрт өртөж хорогдсон амьтан тааралдаагүй” гэв. Тэрбээр тухайн бүсэд нутаглаж буй 4 айлын мал зэрэгцэн бэлчээрлэж, зарим үед хүн зэрлэг амьтдыг үргээх тохиолдол гардаг тул энэ жил айлуудыг холбогдох байгууллагатай хамтран нутгийн гүн рүү нүүлгэх санал тавьжээ.

ШУА, судалгааны хүрээлэнгүүд, энэ чиглэлийг эрдэмтэн судлаачидтай хэд хэдэн уулзсанаар ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа нөхөн сэргээх төлөвлөгөө гаргах нь чухал гэж үзэж байна. Түймрийн эрчим, өртсөн талбай, хөрсний шинжилгээ зэрэгт үндэслэн богино, дунд, урт хугацааны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргана.

Мэргэжлийн байгууллагын 2018, 2022 онд тус газар нутагт хийсэн судалгаагаар 3000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10 мянга гаруй бор гөрөөс байгааг тогтоосон. Хамгаалалтын захиргаанаас эдгээр амьтадад зориулан өнгөрсөн жилүүдэд 2-3 мянга боодол өвс бэлтгэж байв. Түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд 25 -30 мянган боодол өвс бэлтгэн шаардлагатай байгаа ажээ.

Түймрийн дараах хохирлын үнэлгээг нарийвчлан тогтоох, цаг алдалгүй нөхөн сэргээлтийг шат дараатай хийх, түймэрт өртөөгүй хэсэгт бөөгнөрөл үүссэн зэрлэг амьтдыг өвлийг давахад нь туслах ажлыг зохион байгуулах шаардлагатайг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцлоод үүрэг чиглэл өглөө. Үүнд:

• Орчны бүсийн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн бэлтгэсэн өвс, ард иргэдийн бэлтгэсэн хадлангийн нөөцийг тооцон, Нөмрөгийн заставыг түшиглэж боломжит байршлуудад өвс тэжээлийн цэг байгуулах, хамгийн ойр байршлаас цэгүүдэд өвс тэжээлийг татан төвлөрүүлэх, хуримтлуулах, нөөцлөх ажлыг зохион байгуулах,

• Дээрх ажилд шаардлагатай хүн хүч, машин техникийн тооцоо, судалгаа гаргах, өвс тэжээлийн нөөцийн тооцоо судалгааг ХХААХҮЯ, ХХЕГ, УОК, холбогдох газар хэлтсүүд гаргах,

• Зэрлэг амьтдыг үргээхгүй, бэлчээр, орон зайг чөлөөлөх хүрээнд орчны бүсэд нутаглаж буй айлыг боломжит байрлалд нүүлгэн шилжүүлэхийг аймаг орон нутаг зохион байгуулах,

• Орчны бүсийн аймаг, орон нутгийн иргэдийн нөөцөд худалдахаар бэлдсэн өвс, тэжээлийн нөөц, үнийн тооцоо судалгаа гаргахыг аймгийн орон нутгийн удирдлага, Байгаль орчны газруудад чиглэл болгов. Гаргасан тооцоо судалгаанд үндэслэн шаардлагатай төсөв санхүүжилтийг Засгийн газрын хуралд танилцуулан шийдэх юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ саяхан 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 8 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 20 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 34 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 39 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 45 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 50 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 54 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 2 цаг 1 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 2 цаг 15 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна 14 цаг 5 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ 19 цаг 10 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Уржигдар 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Уржигдар 09 цаг 45 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй н...
Top