Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Завхан, Заг-Байдраг голын эхээр -7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8, бусад нутгаар -3+2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө -2-4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө -1-3 хэм хүйтэн.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө -4-6 хэм хүйтэн.
05 цагт Улаанбаатар: -7 хэм хүйтэн, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



