Улсын Их Хурлын баасан гаригийн чуулганы /2026.10.23/ нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсан тооцогдоно” гэж заасныг дурдаад, санал хураалт явууллаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон 88 гишүүний 79 буюу 89,8 хувь нь дэмжив.
Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч үг хэлж дууссан. Иймд хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Батчулууны Амартүвшинг хуралдаанд оролцсон 88 гишүүний 74 буюу 84,1 хувь, Базаррагчаагийн Даваажавыг томилохыг хуралдаанд оролцсон 88 гишүүний 64 буюу 72 хувь нь тус тус дэмжлээ. Иймд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцов.
Дэлгэнэнгүйг Энд дарж үзнэ үү.



