x

Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ

Албанийн Ерөнхий сайд Эди Рамаг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, ням гаригт дахин ширүүсчээ. Тус улсын Засгийн газрын тэргүүн ард иргэдэд хандан нэг цаг гаруй үргэлжилсэн мэдэгдэл хийж, албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын эрх баригчид жагсаалд оролцогчдод нөлөөлөхийг оролдож байна гэх хэвлэлүүдийн мэдээллийг няцаажээ.

Ням гаригт цагдаа нар жагсагчдын эсрэг ус шүршигч, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Тирана хот дахь Албанийн Боловсролын яамны байрны өмнөх талбай эсэргүүцлийн жагсаал өрнөсөн гол газруудын нэг болжээ. Цагдаа нар тэнд цугласан олныг тараасны дараа жагсагчид нийслэлийн төв хэсэг рүү таран жагсаалаа үргэлжүүлж, олон цаг үргэлжилсэн ширүүн мөргөлдөөн гарсан талаар “AFP” агентлаг мэдээлсэн байна. 

Жагсагчид чулуу, шатамхай шингэн бүхий лонх, пиротехникийн хэрэгсэл шидэж, хогийн савнуудыг галдан шатааснаас гадна, эрх баригч намын төв байрны цонхыг хагалж, цагдаагийн хэсэг болон Дотоод хэргийн яамны байрны үүдийг шатаажээ. 

Ням гаригт болсон жагсаалын үеэр 28 хүн гэмтэж бэртсэний 19 нь цагдаагийн алба хаагч байжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр 272 хүн гэмтэж бэртсэний 169 нь цагдаагийн алба хаагч байсан гэж “AFP” агентлаг мэдээлсэн байна.

Ням гаригт Албанийн Ерөнхий сайд Э.Рама эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш анх удаа ард түмэндээ хандан дэлгэрэнгүй мэдэгдэл хийжээ. “Facebook” нийгмийн сүлжээний хуудсаараа шууд дамжуулсан түүний мэдэгдлийг хоёр сая орчим хүн үзсэн байна. Албани нь 2.4 сая орчим хүн амтай.

Нэг цаг 14 минут үргэлжилсэн мэдэгдэлдээ Э.Рама огцрохгүй гэдгээ мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаалын цаана “гадаадын хүчнүүд” байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Иран, ОХУ-ыг дурдсан байна. Түүний хэлснээр, жагсаалын тэргүүн эгнээнд байгаа оюутнуудыг тэдэнтэй ямар ч холбоогүй, эмх замбараагүй байдал үүсгэхийг зорьж буй 200-300 орчим баг зүүсэн хүн “барьцаалсан” гэжээ.

Албанийн эрх баригчид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аравдугаар сарын 19-нд Австрид хийхээр төлөвлөсөн Э.Рамагийн айлчлал болон тус улсын Канцлер Кристиан Штокертой хийх хэлэлцээг цуцалсан байна. 

Тус улсад эсэргүүцлийн жагсаал аравдугаар сарын 13-нд нийслэл Тирана хотод эхэлжээ. Жагсагчид их, дээд сургуулиудын төлбөр өндөр, авлига газар авсан зэрэг асуудлыг шийдвэрлэхийг эрх баригчдаас шаарджээ.

ОХУ-ын эрх баригчдын улс төрийн үзэл санааг тодорхойлогчдын нэг гэгддэг Александр Дугин Албанийн жагсагчдыг дэмжиж буйгаа бямба гаригт илэрхийлжээ. Энэхүү эсэргүүцлийн ажиллагаа нь албаничууд “сэрж эхэлж” байгааг уг харуулж байна гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

ОХУ-аас Тирана хотод суугаа Элчин сайдын яам жагсаалын талаар шууд тайлбар хийгээгүй ч Оросын иргэдэд сонор сэрэмжтэй байж, олон хүн цугларсан газраар явахгүй байхыг зөвлөжээ.

18-ны ням гаригт ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Орос, Ираныг Албанийн эсэргүүцлийн жагсаалд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгасанд тайлбар хийхдээ “Үгүй дээ, Эди Рама. Танай улсын иргэд өөрсдөө эсэргүүцлийн жагсаал хийж байна. Хариуцлагаа бусдад бүү тох. Дотоод асуудлаа өөрсдөө шийдвэрлэ” гэж мэдэгджээ.

AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 58 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 1 цаг 6 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 1 цаг 16 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 1 цаг 21 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 1 цаг 28 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 1 цаг 35 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 1 цаг 41 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2 цаг 50 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 3 цаг 7 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 23 цаг 3 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 23 цаг 19 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 23 цаг 24 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 23 цаг 29 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 23 цаг 33 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 23 цаг 47 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 23 цаг 53 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Өчигдөр 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Өчигдөр 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Өчигдөр 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ...
Top