x

Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ

Украин дахь дайныг зогсоох талаар АНУ-аас дэвшүүлсэн шинэ саналын гол нөхцөлүүдийн нэг нь Европын орнууд Оросын дамжуулах хоолойгоор их хэмжээний байгалийн хий худалдан авч эхлэх тухай юм гэж “The New York Times” (NYT) сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ.

Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, ийм саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стивен Уиткофф, Жаред Кушнер нар Украин, Европын Холбооны /ЕХ/ төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээний үеэр гаргасан байна. Түүнчлэн есдүгээр сард Киев хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа уг саналыг хэлэлцжээ. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, Европ руу их хэмжээний байгалийн хий нийлүүлж эхлэх нь Оросын хувьд дайныг зогсоох эдийн засгийн хөшүүргүүдийн нэг болох аж.

ЕХ-ны төлөөлөгчид уг саналыг нааштай хүлээж аваагүй байна. Тухайлбал, ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ойрын зөвлөх Гюнтер Зауттер ширүүн шүүмжилжээ. Европ, Украины зарим албан тушаалтан АНУ-ыг Оросын хийн экспортоос орлогын хувь эзэмшихийг эрмэлзэж магадгүй гэж үзэж байгаа аж.

Үүнээс гадна АНУ, Оросын талууд “Умардын урсгал” хийн хоолойн үйл ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Балтын тэнгисийн ёроолоор тавьсан, Орос, Германыг холбодог энэхүү хийн хоолой 2022 оны наймдугаар сард дэлбэрэлт болсноос хойш ажиллахгүй байгаа юм. Энэ асуудлыг хоёр тал хэлэлцсэн тухай аравдугаар сарын эхээр “Reuters” агентлаг таван эх сурвалжийг эш татан мэдээлж байв. NYT-ийн эх сурвалжуудын нэгнийх нь хэлснээр, энхийн хэлэлцээр байгуулсон тохиолдлод “Умардын урсгал” хоолойн үйл ажиллагааг "хялбархан" сэргээнэ гэж Трампын засаг захиргаа үзэж байгаа ажээ.

Харин Цагаан ордны төлөөлөгчид сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Умардын урсгал”-ын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээллийг няцаасан байна. “Энэ асуудалтай холбоотой аливаа тохиролцоонд хүрэхийн тулд иж бүрэн энхийн хэлэлцээрийн хүрээнд Европын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах шаардлагатай” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдэгджээ.

ЕХ 2026 оны нэгдүгээр сард Оросын дамжуулах хоолойгоор нийлүүлдэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хийн импортыг 2027 оны 11 дүгээр сарын 1 гэхэд бүрэн зогсоохоор тохиролцсон юм. Тус холбооны баталсан хуулиар мөн ОХУ-тай байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээ байгуулахыг хориглосон байна.

2022 оны хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш ЕХ-ны байгалийн хийн импортод Оросын эзлэх хувь эрс буурсан байна. Тодруулбал, 2021 онд 45 хувь байсан бол 2024 онд 19 орчим хувь, 2025 онд 13 хувь болжээ.

Украины эрх баригчид Оросын “Газпром” компанитай байгуулсан гэрээний хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нутаг дэвсгэрээрээ дамжуулан Оросын байгалийн хийг Европ руу нийлүүлэхээ зогсоосон юм. Үүний улмаас Украины тал байгалийн хий дамжуулсны төлбөрөөс жил бүр олдог байсан 900 сая орчим еврогийн орлогоо алдаж байгааг NYT сонинд дурдсан байна. 

The New York Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 41 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 1 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 7 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 11 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 25 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 31 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 15 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 34 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 53 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 55 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 42 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 7 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 21 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 24 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 27 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 45 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 30 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 31 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 42 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл
Top