Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар өнөөдөр 0.0-1.0 мм ялимгүй цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3+8 градус, бусад нутгаар -2+3 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0+2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -1-3 хэм хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -10 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



