x

АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгт эхэллээ

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын  /АПЕК/ гишүүн орнуудын Сангийн сайд нарын уулзалт Хонконгт эхэллээ. 

Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтаар ирэх сард Хятадын Шэньжэнь хотод болох АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчдын 33 дахь удаагийн уулзалтын өмнө санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хэлэлцэнэ.

Уулзалтыг даргалж буй БНХАУ-ын Сангийн сайд Лань Фоань хурлыг нээж үг хэлэхдээ, дэлхий дахины тодорхойгүй байдал, геополитикийн сөргөлдөөний сөрөг нөлөө үргэлжилж буй энэ үед Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг уриалжээ.

Үүний тулд макро эдийн засгийн бодлогын асуудлаарх яриа хэлэлцээг эрчимжүүлж, эдийн засгийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт шинэчлэлийг түргэтгэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах шаардлагатайг тэрбээр онцолсон байна.

АПЕК-ийн гишүүн орнуудын өндөр түвшний албан тушаалтнуудыг энэ онд даргалж буй Чэнь Сю хэлэхдээ, Сангийн сайд нарын энэ удаагийн уулзалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг түргэтгэхэд чиглэсэн төсвийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэжээ.

Уулзалтын үеэр АПЕК-ийн гишүүн орнуудын төлөөлөгчид иргэдийн амьжиргааг дэмжих төсвийн бодлого, цахим дэд бүтцийн санхүүжилт, орон нутгийн онцлогт тохирсон хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, залуу санхүүгийн мэргэжилтнүүдийн солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зэрэг гол асуудлаар санал солилцоно. Мөн хэлэлцсэн асуудлуудаар нэгдсэн байр суурьт хүрч, уулзалтын үр дүнг тусгасан баримт бичгүүдийг боловсруулна.

Xinhua

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгт эхэллээ 12 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 мин "Хараал хүрсэн хот" 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 50 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 1 цаг 51 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 1 цаг 56 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2 цаг 23 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 3 цаг 43 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 16 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна
Top