x

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт /2026.10.17/ ажиллах үеэрээ “Ховд эко цемент” үйлдвэртэй танилцлаа. 

2022 онд ашиглалтад орсон тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг. Үүнээс гадна малчид, тариаланчид, ЖДҮ эрхлэгчдээс шаардлагатай бараа, үйлчилгээгээ худалдан авснаар шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ. Мөн жилд 400,000 тонн цемент үйлдвэрлэж, баруун таван аймгийн хэрэгцээг хангаж, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ жилээс ОХУ-д цемент экспортолж эхэлжээ. Жилдээ 100,000 тонныг экспортлохоор төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцуулаад Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  
 
“Ховд эко цемент” нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг Монгол Улсын анхны үйлдвэр болсон байна. Найман МВт нарны цахилгаан станцтай болж, жилийн хэрэглээнийхээ 50-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж, нарын хавтан суурилуулжээ.
 
Энэ нь баруун бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулах давуу тал болж байна. Удахгүй батарей хуримтлууртай болох ажээ. Үр дүнд нь үйлдвэрийн эрчим хүчний зардал буурч, барилгын материалын үйлдвэрлэл өргөжинө. Мөн илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх асуудлыг төрийн байгууллагууд шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв.
 
Ерөнхий сайд баялаг бүтээгчдээ бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, тулгарч буй асуудлыг нь дүрэм, журмын дагуу шуурхай шийдвэрлэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
 
 
 
 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 26 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 43 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 47 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 52 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 56 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 10 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 16 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 0 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 19 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 38 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 40 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 27 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 20 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 6 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 9 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 12 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 30 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 15 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 16 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 27 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top