x

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй, дээд бүтэц угсралтын ажил 25 хувь, урт гүүрийн ажлын хүрээнд 760 дам нуруу угсарч дуусаад байна.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ажлын явцтай танилцах үеэр /2026.10.17/ үг хэлэхдээ,

-"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хамтын ажиллагааны түүхэнд чухал байр суурь эзэлнэ. 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ээр эхлэлээ тавьсан хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, 70 жилийн дараа хэрэгжиж буй хоёр дахь төмөр замын хил холболт гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын 21 жилийн хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны үр дүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын төслийг бодит ажил хэрэг болгон урагшлуулж чадсан. Цаашид энэхүү төслийг үе шаттай, төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, Монгол, Хятадын төмөр замын сүлжээг найдвартай холбон, хил дамнасан тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно" гэв.

Уг төсөл нь өргөн болон нарийн царигийн хос замтай, нийт гол замын урт 19.5 километр, 8-31 метр хүртэлх өндөртэй дан болон хос замын гүүрэн байгууламж бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Үүнээс нарийн царигийн 10.8 км, өргөн царигийн 8.7 км хос төмөр замтай, 32.6 км дэлгэмэл урттай, жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж.

Төслийн талбайд 866 инженер, техникийн ажилтан, 311 машин механизмтай ажиллаж байгаа бөгөөд 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулан, туршилтын галт тэрэг аялуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү төсөл ашиглалтад орсноор тээврийн хэмжээ 30 сая тонноор нэмэгдэж, 200 байнгын, 800 түр ажлын байр бий болохын зэрэгцээ тээврийн өртөг буурч, экспортын өрсөлдөх чадвар сайжирна. Боомт, логистик, дагалдах үйлчилгээ, дэд бүтцийн өргөтгөл нь Өмнөговь аймгийн болон хил орчмын бүсэд орон нутгийн бизнес, хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээний шинэ боломж бий болох суурь болох юм.

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 10 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 31 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 18 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 43 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 57 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 0 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 3 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 21 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 6 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 7 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 18 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 14 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top