Америкийн усанд сэлэлтийн тамирчин Гретхен Уолш 25 метрийн бассейнд 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Тэрбээр АНУ-ын Виржиниа муж улсад болсон тэмцээний үеэр 50 метрийн зайг 22.75 секундэд туулсан байна. Өмнөх дээд амжилтыг Г.Уолш мөн 2024 онд 22.83 секундийн амжилтаар тогтоож байжээ.
Өдгөө 23 настай Г.Уолш нь Олимпын хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга юм.
TASS



