"Эх оронч Монгол” өдөрлөг Дорнод аймагт эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэдэд танилцуулах уулзалт болон Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоог зохион байгуулж байна. Мөн иргэдэд Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээг үзүүлж, зэвсэглэл техникийн үзэсгэлэнг дэлгэн сонирхуулж байгаа юм. Үүнээс гадна цэрэг-эх оронч үндэсний үзэл, хүмүүжлийн тухай лекц уншиж, Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын үр хүүхдүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг гардуулах үйл ажиллагаа болж байна.
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг Чойбалсан цэргийн хүрээний хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авснаар өдөрлөг эхэлсэн бөгөөд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр нарын албаныхан ажиллаж байна.





