Нийслэлийн СБД-ийн I хороо Олимпын гүүрний зүүн талд шинээр баригдаж байгаа барилгад 2026.10.09-ний 23:48 цагт гарсан гал түймрийг 00:10 цагт цурамд оруулж, 10-ны өглөө 04:41 цагт бүрэн унтраажээ.
Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63, 30, 34 дүгээр ангийн 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.
Алба хаагчид тухайн барилгад байсан 3 ажилтанг эсэн мэнд гаргаж, дээврийн хэсэгт гал түймэр гарч байсныг шуурхай ажиллаж, унтраах ажиллагааг зохион байгуулсан байна.
Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд хамтран тогтооно.







