x

Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр УИХ-аас баталсан хууль тогтоомж, 2026 оны төсвийн тодотгол, ХХААХҮ-ийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй шийдвэрүүдийн талаар Батширээт сумын иргэдтэй уулзаж, мэдээлэл хүргэлээ.

Батширээт сумын нийт газар нутгийн 80 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Үүнтэй холбоотойгоор баавгайн халдлага нэмэгдэх, баавгай суурин газарт орж ирэх асуудалд иргэд онцгой анхаарал хандуулж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг хэллээ. Мөн хүйтний эрч чангарах, хавар эрт үед баавгайн халдлага нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж, холбогдох байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авах санал дэвшүүлэв.

Түүнчлэн батширээтчүүд алслагдсан багуудын үүрэн холбооны сүлжээний хүртээмжийг сайжруулах, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах, “Шинэ хоршоо” төслийн хэрэгжилт, ногоон тэжээл тариалах зэрэг асуудлаар санал хэлж, асуулт асуулаа.

Сүүлийн жилүүдэд тус суманд Онон, Бархын гүүр, дотуур байр, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл зэрэг бүтээн байгуулалт хийгдсэн. Мөн 200 суудалтай Соёлын төвийн барилгын ажлыг эрчимжүүлж, энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх 2027 онд Батширээт сумыг чиглэсэн түүхэн аялал жуулчлалын авто замын ажил эхлэхээр төлөвлөгдсөн. Ингэснээр сумын эдийн Засаг, аялал жуулчлалын хүртээмж нэмэгдэнэ.

Тус сумын Онон багт үүрэн холбооны сүлжээ тавих, сум зохион байгуулалтаа хийгээд малчдадаа газар шийдвэл ногоон тэжээл тариалах асуудалд дэмжихээ илэрхийллээ.

Хаврын тариалалтыг дэмжих чиглэлээр Засгийн газраас холбогдох шийдвэрүүд гаргаж, тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлсэн. Энэ онд 530.4 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд тариаланчдад олгох зээлийн эх үүсвэрийг 200 тэрбум төгрөгт хүргэж, дөрвөн төрлийн хүнсний ногооны үрийг зээлээр олгохын зэрэгцээ шатахууныг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Үүний үр дүнд энэ намар 1.1 сая тонн ургац хураан авах төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 1 цаг 57 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 2 цаг 22 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 2 цаг 36 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 39 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 2 цаг 42 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 3 цаг 0 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 4 цаг 45 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 4 цаг 46 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 4 цаг 57 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 6 цаг 53 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 8 цаг 26 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top