Томуу, томуу төст өвчний улирлын идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд ажиллаж эхэллээ.
Аравдугаар сарын 17–18, 24–25-ны бямба, ням гарагт нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв 11:00–16:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.



