x

С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдтой ярилцлаа.

-Төсвийн тодотгол дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ. Төсөвтэй холбоотой ямар асуудлууд дээр шүүмжлэлтэй хандах вэ?

-Төсвийн тодотгол дээр болон төсөвтэй холбоотой зүйл дээр миний хувьд хоёр хатуу байр суурьтай байгаа. Төсөв хийхийн өмнө хоёр жилийн дараахь төсвийн төсөөлөл, хүрээ, хөгжлийн хөтөлбөр гэсэн гурван бичиг баримтад тулгуурлаж зохиодог. Ингээд Засгийн газар өргөн бариад, УИХ үүнийг нь баталж, шийдвэрлэдэг. Мэдээж УИХ баталсан юм чинь Үндсэн хуулийн эрхийнхээ дагуу төсвийн зарцуулалтад хяналт тавих эрх, үүрэгтэй. Төсөв том, жижиг байхаасаа үл хамаарч үр ашигтай, эрэмбэ бүхий зүйлд хөрөнгө оруулалт нь явдаг байх ёстой. Энэ талаар би тодорхой саналуудыг удаа дараа хэлж байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав руу асуулгын бичгүүдийг явуулсан. Өмнө ч олон удаа явуулж байсан.

Мөрдөгдөж байгаа хуульд төсөв үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн байх эсэхэд аудит хяналт тавьж, дүгнэлт гаргах ёстой. Гэвч үүнийгээ хийдэггүй. Яагаад гэвэл хэмжих нэгж нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд төсөв дээр эрэмбийг нь маш сайн тооцож, нэгдмэл улсын хөгжлийн төлөвлөлтөд нийцүүлэхгүй учраас ямар даргад эрх мэдэл байна, улс төрд хэн нөлөөтэй байна тэр хүн өөрийн тойрог руугаа хөрөнгө оруулалтыг чангаадаг. Ингээд дарга, цэрэг төрүүлсэн аймаг, сум илүү хөрөнгө авдаг. Улс төрд идэвхгүй гишүүдтэй тойрог хөрөнгө оруулалт муу авдаг буруу жишиг яваад байгаа. Хоёрдугаарт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ нэгжийн хувиар сум нь аймгаасаа, аймаг нь Засгийн газар луугаа төсвийн хүсэлтийн нэгтгэлийг бий болгодог.

Гэтэл энэ тогтолцоо нь УИХ-ын гишүүд рүүгээ ханддаг. Ингээд улстөрчид дахин сонгогдож, өөрийнхөө тойрогт юм хийсэн болж харагдахын тулд төсвийг тал тал тийш нь чангаадаг. Ингээд эрүүл мэндийн суурь чанарын асуудал, боловсролын хүртээмжийн асуудал гэх мэт нийгмийг хөгжүүлэх дэд бүтэц маань хөгждөггүй. Онцгой, цагдаагийн байгууллагаас албан тушаалтнуудыг хумьчихдаг. Хэмнэлт гэх нэрийдлээр "хяргачихдаг". Нөгөө талдаа төсөв хулгайлагдах нүх, сүвтэй байна. Үүнийг гэрчилж байгаа зүйл нь олон улсын "Transparency Internation­al" байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр манайх хойшоо яваад байгаа.

Төсөв их байна, бага байна, хүртээмжтэй, хүртээмжгүй байгаа гэж ярихын нөгөө талд төсвийг хулгайлаад байна. Ингээд бүсээ чангалж байгаа гэж Ерөнхий сайд нь хэлээд байгаа ч амьдрал дээр төрийн өмчит компанийх нь захирлууд, ТУЗ-ын гишүүд нь жирийн иргэдийн орлогоос хэд дахин илүү цалин аваад байгаа учраас иргэд бухимдалтай байна. Үнэхээр шударга буюу хулгайлагдахгүй төсөв байвал эдийн засгаа тэлэх зорилгоор төсвийг нэмж болно. Гэтэл нэгэнт цоорхой хувин учраас хулгайлагдаад байвал яаж ч мөнгө хийсэн тэр нь иргэдийн амьжиргааг дээшлүүлж, эдийн засгийн хүртээмжийг сайжруулахаас илүүтэйгээр хулгайг өөгшүүлээд байвал яах вэ гэдэг асуудал үүснэ.

-Тэгвэл төсөвт хамгийн түрүүнд ямар зардлыг эрэмбэлж, ямар зардлыг танах ёстой байна вэ?

-Юунд мөнгө зарцуулж байгаа вэ гэхээсээ илүүтэй яагаад мөнгө зарцуулж байгаа вэ гэдэг тухай ярих хэрэгтэй. Төсвийг хөдөлгөж, өөрчилж болох ч энэ бол хуулиар шийдэгддэг асуудал. Гэхдээ хулгайг нь цэвэрлэхгүйгээр ямар ч хэмжээгээр төсөв томорсон дарга нь популизм хийж, авлигаа л угжаад байна. Ахмадуудын тэтгэврийг ирэх сарын 1-нээс нэмэх гэж байна. Нөгөө талд нь инфляцын бодлогоо яах вэ. Мөнгөний ханш уналт хэцүү байгаа. Өнөөдөр шатахуун хэдэн төгрөг байгаа билээ. Цалин нэмэнгүүт маргааш нь мөнгөний ханш уначихдаг. Ингээд нэмсэн нэртэй, худалдан авах чадвар муутай, үнийн өсөлт нь хаданд авирчихдаг. Төгрөгийн ханшийг сулруулах үйлдлийг Засгийн газар өөрсдөө хийгээд байна. Хулгайтай тэмцээд, хууль ёс хэрэгждэг байдлаар Засгийн газартаа УИХ нь хяналт тавьж чадах юм бол энэ бүх зүйлд илүү ухаалгаар хандаж, болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой. Гэтэл үүнийг хийж чадахгүй байгаа учраас шүүмжлэлтэй хандаж байна.

-Таны хувьд хүний эрхийн асуудлыг хөнддөг учраас төсвийн бодлого хүний эрхийн суурь зарчимд хэр нийцэж байгаа талаар асуумаар байна?

-Хүмүүс хүний эрх гэхээр ихэвчлэн шүүх, цагдаатай холбож, зарим нь улс төрийн эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг илүү ярьдаг. Гэтэл хүний суурь эрхүүдийн нэг нь өмчийн эрх, эдийн засгийн эрх чөлөө байдаг. Иргэд нь орлоготой болохын хэрээр хэрсүү болж, бие дааж шийдвэр гаргах чадамж нь нэмэгддэг. Төр засагтаа ямар ч нам, эвслээс үл хамаарч хяналт тавьж чаддаг. Иргэдийн оролцох эрхийг нь хангадаг, хяналтыг хүлээн зөвшөөрдөг төр ардчилсан бөгөөд нээлттэй байдаг. Гэтэл хүний эрх гэхээр зөвхөн зөрчигдсөн эрхийг сэргээх, эсвэл хүчирхийллийн хэмжээнд зэрэг тодорхой сэдвүүдийг ярьдаг боловч бүрэн шийдэл байдаггүй.

Нэн тэргүүний эрх бол өмчийн эрх буюу тухайн хүн нийгмийнхээ баялаг бүтээх үйл явцад шударгаар оролцох, хүртэх эрх байдаг. Өнөөдөр Монгол Улсад бизнес хийх орон зайг нь төрийн дарамтгүй болгоод өгье гэвэл бизнес хийх сонирхолтой асар олон хүн бий. Энэ боломжийг нь хангалттай хангаж өгөөгүйгээс өнөөдөр хилийн чанадад хэдэн мянган хүн ажил хийж байгаа. Энэ нь залуучуудынхаа хөгжил рүү чиглэсэн тэлэлт, эрч хүчийг нь Монголдоо баялаг бүтээх үйл хэрэгт ажиллуулж чадахгүй байна.

-Олон төрлийн татвараас болж бизнес эрхлэгчид өсөн дэвжих боломж олддоггүй. Монголын төр энэ асуудалд яаж анхаарах ёстой вэ?

-Төр, даргатай холбоотой бизнес л амжилттай яваад байдаг. Яг бор зүрхээрээ бизнес хийх гэж байгаа хүмүүст татварын асар олон дарамт үүсдэг. Бизнес бол эр зоригтой хүмүүсийн хийдэг ажил. Өөрийнхөө мөнгийг эрсдэлд оруулаад, хүнээс мөнгө зээлж хамаг юмаа дэнчин тавиад хийдэг. Гэтэл нийгэм нь дэмжихгүй байвал яаж ч хичээгээд баялаг бүтээх салбарт шударгаар оролцож чадахгүй. Харин амар хялбар аргаар буюу төсвийг тонох, шимэгчлэх маягаар мөнгө олдог хүмүүсийн бизнес үргэлж томорч, хүчирхэгждэг. Энгийн иргэдэд бизнес хийх боломж үргэлж хаалттай байдаг. Энэ тогтолцоог бид халах ёстой. Үүнийг халъя гэдэг агуулгыг миний бие асуулгаараа албан тушаалтнуудаас шаардаж байгаа.

-Эрх баригч нам дотроо хагаралдаантай байгаагаас үүдэн төрийн ажил гацаж байна гэх шүүмж бий. Энэ талаар байр суурь юу байна вэ?

-Манай улс Орос, Хятад гэдэг хоёр том орны дунд оршиж байгаа. Энэ хоёр улс маань хоёулаа цэрэг, эдийн засаг, геополитикийн дэлхийн хэмжээний стратегийн тоглогч орон. Уг нь бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа 2020 он гэхэд эрчим хүчээ дотоодоосоо хангадаг болно, шатахууны хараат бус байдлаасаа гарна гэдэг том зорилгууд тавьсан хэрнээ үүн рүүгээ үйлдэл хийгээгүй. Энэ нь төр нэгдмэл бодлогогүй, залгамж холбоогүй байгаагийн шинж. Зөвхөн улс төрийн сонгуулийн үеэр идэвхждэг популист "пи-ар"-ын л чанартай байна.

Эрдэмтэн, судлаачдын олон жилийн уйгагүй хөдөлмөр дээр үндэслээд төр, хувийн хэвшил, иргэн, баялаг бүтээгчдийн гинжин холбоог эрх чөлөөтэй болгож чадаагүй. Сонгуулийн үеэр олон төрлийн татвар нэмэхгүй гэж эрх баригчид амласан ч одоо хүртэл асуудал хэвээрээ байна. Үүнд арваад жилийн өмнө засаглаж байсан Ардчилсан нам руу буруугаа чихдэг. Гэтэл сүүлийн арван жил нэг нам дангаараа ноёрхлоо. Сүүлийн хоёр жилийн дотор хэдэн ерөнхий сайд солигдов гээд бодоод үзэхэд эрх баригч Ардын нам засаглах чадамжгүй болчихжээ. Биенийхээ хулгайг ярьдаг, тэр нь шалгагддаггүй.

Монголд хууль шүүх улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнаас хараат бус ажиллаад эхэлбэл шударга ёс тогтоно. Харамсалтай нь өнөөдөр ингэж чадахгүй байна. Цоорхойгоо нөхөхгүй байж хэдэн их наядаар нь төсөв нэмж оруулан, халамжийн бодлогыг хавтгайруулдаг нь Монгол Улсыг сүйрэх шалтгаан болж байгаа. Гадаа жагсаж, шаардлага тавьж байгаа хүмүүсийн чихэн дээр цэцэг ургуулж, цалин тэтгэврийг нь нэмнэ гэж хэлдэг. Гэвч зэрэгцээд инфляцаа өсгөчихдөг, үнийн өсөлтөө барьж чаддаггүй. Төр иргэнийхээ бизнесийг булаадаг тогтолцоогоо халж чадахгүй байна.

Нөгөө талдаа хулгайтайгаа тэмцдэггүй, хариуцлага тооцож чаддаггүй. Энэ нь эс үйлдэхүйгээрээ нийгмийг хорлож байгаа хэрэг. Тийм учраас иргэд халамжаас илүүтэйгээр ажлын байр хүсэж байгаа. Иргэд төгрөгийн валюттай харьцах харьцааг чанга байгаасай гэж хүсэж байна. Иргэд жижиг хэмжээний анхан шатны үйлдвэрлэл эрхлэхэд тэр зээл нь иргэдэд очдог байгаасай гэж хүсэж байгаа. Гэтэл Ерөнхий сайдаасаа эхлээд 950 сая төгрөгөөр ЖДҮ-г тэгшитгээд булаагаад авчихсан. Одоо л шударга ёсны дүрд хувираад байгаа болохоос биш өнөөдөр Засгийн газрын кабинетад байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь ЖДҮ-ийн зээлийг хомслосон.

Янз бүрийн нэртэй зээл, хөгжлийн боломжуудыг хулгайлсан хүмүүс байгаа. Хулгайчдыг дээрээ залчихаад шударга ёс шаардаж болохгүй. Харин хулгайчид нь төрийн эрхийг авчихаад, хайр найргүйгээр хулгайлж олсон мөнгөөрөө олон нийтийн тархийг угаах, хэвлэл мэдээлэлд нөлөөлөх ажлыг системтэйгээр хийсээр ирсэн. Энэ нь тогтонги үзэл шиг хүмүүсийн толгойд суурьшсан байна. Төр жирийн иргэдийн боломжийг хулгайлчихаад, үүгээрээ төлбөртэй тархи угаалт хийж, түүнээс шимэгчилж амьдардаг тролл армийг бий болгосон. Энэ хилэнцдээ өөрсдөө идэгдэж, дарагдаж байгаа асуудал Монголын улс төрийн дүр зураг болсон байна.

-2024 оны сонгуулиас хойш Хууль зүйн сайд таван удаа солигдсон нь төрийн эрх баригчдын дотоод тогтворгүй байдлын нэг илрэл болж байна. Шударга ёс, хууль сахиулах салбар ийм тогтворгүй байхад иргэд төрөөс шударга ёсыг хүлээх боломжтой юу?

-Жишээ нь, С.Амарсайхан сайд буухдаа дарга нар хууль бус алт олборлолтын мафийн сүлжээ байгуулсан тухай, хар тамхи, мансууруулах бодисын эм бэлдмэлийн зохион байгуулалттай холбоотой тухай олон асуудлыг ярьсан. Энэ асуудлуудынх нь мөрөөр хууль хяналтын байгууллагууд ажиллах ёстой. Саяхан "Эпштейний" гэдэг хэргээр нээлттэй сонсгол явагдлаа. Энэ сонсгол дээр хүний мах шарж идсэн гээд олон асуудал явж байна. Гэтэл яагаад Монголын хууль шүүх үүн дээр ажиллахгүй байна вэ.

Хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэх нь эрүүгийн хэрэг болдог. Үндэстнийг нь хагалган бутаргахыг дэвэргэж байгаа хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Хуулийн биш юм аа гэхэд, ёс зүйн хариуцлага тооцох ёстой. Шударга ёс ялгамжтай болчихоороо шударга ёс биш болчихож байгаа юм. Хэнд нь хууль үйлчлээд, хэнд нь хууль үйлчилдэггүй юм бэ. Өөрөөр хэлбэл, шударга ёс хэзээ ч сонголттой байдаггүй, зайлшгүй байдаг. Үүнийг тэгш эрхийн зарчим гэж хэлдэг. Үүнийг Үндсэн хуулиараа баталсан. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өмнө тангараг өргөдөг. Гэвч Үндсэн хуулиа зөрчдөг, яс үндсээр нь бусдыг хагалан бутаргадаг.

Хуулийн дагуу асуудал байгаа бол түүнийг гаргаж тавиад шийдвэрлүүлэх нь УИХ-ын гишүүний үүрэг, нэр төр. Гэтэл бүх юмыг улстөржүүлж хийдэг болсон нь Монгол Улс солиорлын нөхцөл байдалд орж байгаагийн шинж. Манайх хар мэдээгээ бие бие рүүгээ цацдаг, өнгөтэй өөдтэй зүйл байхгүй болсон байна. Үржихийн хүрд явж байж Монгол Улс хөгжих ёстой байтал хуваагдлын хүрдээр яваад гутамшигтай нөхцөл байдалд очсон байна. Нэг талаасаа дэлхий нийтийн нөхцөл байдал ээдрээтэй байгаагаас үүдэн улс орнууд нэгнийхээ эсрэг зэвсэглэн хөдлөх зүйл ажиглагдаж байгаа.

Энэ зүйл дээр Монгол Улс оюун санааны дархлаатай, сэтгэн бодох саруул ухаанаар төрдөө хяналт тавьдаг байх хэрэгтэй. Харин төрийн түшээд нь тэр хэмжээгээр бодлогоо боловсруулж ажилладаг байх ёстой атал ингэж чадахгүй байна. Хүмүүс юу сонсохыг хүсэж байна, түүнд нь хөтлөгдөж өглөө, өдөр, оройд бодлогыг гурав сольж байна. Нэг намын тэргүүлсэн Засгийн газар хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд гурав солигдоход гурван өөр чиглэлийн бодлого ярьж байна. Иргэд төр хариуцлагатай байхыг л хүсэж байна. Ийм бухимдал дээр дөрөөлж популизм хийж, зохион байгуулалттайгаар ард түмнээ хүн сүрэг болгох гэсэн ажиллагаа яваад байгаа. Энэ бол эмгэнэлтэй бөгөөд харамсалтай.

-Үүнд сөрөг хүчний дуу хоолой хангалттай байж чадаж байна уу?

-Чадахгүй байна. Ардчилсан нам илүү бодлогын, зарчмын шаардлага тавьдаг, сөрөг хүчнийхээ байр суурийг мятаршгүй хамгаалдаг байх хэрэгтэй. Иргэдийнхээ эрх, эрх чөлөө, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэдэг байгаасай гэж туйлаас хүсдэг. Гэхдээ одоогоор МАН-ын нөлөө АН-ын бүлэг рүү шургалах гэсэн гаргалгаанууд явагдаж байна. Хэвлэл мэдээллээр олон нийтийн бодолд нөлөөлөх гэсэн үйлдлүүд далд эзнийг нь илчлээд байна. Тийм учраас С.Зориг агсны хэлсэн "Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэдэг үг өнөөдөр юу юунаас илүү чухал болоод байна.

-АН-ын бүлгийн даргын асуудал яригдаж байгаа. Таны хувьд бүлгийн дарга ямар хүн байх ёстой гэж бодож байна вэ?

-Нэгдүгээрт, АН-ын 42 гишүүнтэй бүлгийг эв нэгдэлтэйгээр зангидан удирдах хүн хэрэгтэй. Хоёрдугаарт, бүлгийг гишүүдээ чадавхжуулж, 42 хүнийг 60-70 болгож эрх барих түвшинд ажиллуулахад өөрийн ур чадвар, сэтгэл зүтгэлээ дайчлах чадвартай хүн байх ёстой. Гуравдугаарт, парламентын улс төрийг сайн хийдэг хүн байх хэрэгтэй. Сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг бол эрх баригчдын явуулж байгаа асуудлыг эсэргүүцэхээсээ илүү тэнд бодлогын ямар алдаа байгааг нь ил тод илчлэн шүүмжилж, засах гаргалгааг илэрхийлдэг хүн байх ёстой. Ингэхдээ бусад 41 гишүүнийхээ оролцоо, итгэл үнэмшил, туршлага, мэдлэг, хүчин чармайлтыг ажиллуулж чаддаг байх ёстой.

Ирэх нэг дэх өдөр санал хураалт болж, хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй танилцана. Ер нь амиа хоохойлдог, зориггүй хүмүүс хэрэггүй. Гэхдээ тийм бэртэгчин хүн манай бүлэгт байхгүй. Одоогоор нэр дурдагдаад байгаа хүмүүсийн хэн нь ч бүлгийн даргын ажлыг хангалттай хийх чадамжтай. Энэ нь гагцхүү нэг хүний статусын асуудал биш. Монголын ард түмнээс АН-д өгсөн санал, сонгосон сонголтын үр дүн. Ардчиллын суурь зарчмууд дээр зогсож чадах, улааныг үзэж урвахгүй, шарыг үзэж шарвахгүй, өндөр эрх мэдэлтэй хүмүүсээс команд авдаггүй хүн байх ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 52 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2 цаг 41 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 5 цаг 12 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 3 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 45 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 6 цаг 52 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цаг 19 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 7 цаг 58 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 23 цаг 3 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 23 цаг 37 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 23 цаг 46 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар...
Top