x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжиж буй Орхон аймгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Орхон аймгийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр өндөр байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, 116 сая мод тарьж, ургуулаад байгааг дурдлаа.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 10 орчим нь Орхон аймгийнх юм.

Эдгээр хүүхэд Америк, Хятад, Герман, Австрали, Польш, Чех зэрэг улсад мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан, механик инженер, биотехнологи чиглэлээр суралцдаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагч болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 46 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 57 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 2 цаг 13 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2 цаг 43 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 3 цаг 14 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 3 цаг 29 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 5 цаг 5 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 5 цаг 16 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 5 цаг 21 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 5 цаг 26 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 5 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 5 цаг 33 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 6 цаг 40 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 6 цаг 58 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 7 цаг 40 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 7 цаг 46 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 7 цаг 57 мин Худлаа... 8 цаг 22 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 8 цаг 31 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 8 цаг 35 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top