Өнөөдөр өглөөний байдлаар Сүхбаатар өртөөгөөр 61 вагоноор нийт 3800 тонн шатахуун орж ирсэн талаар Шатахууны Шуурхай Штабаас мэдээлэв. Үүнээс 3000 гаруй тонн нь дизель түлш бол онгоцны түлш 607.5 тонн, пропан 101 гаруй тонн байна. Харин өчигдрийн байдлаар тус өртөөгөөр дизелийн түлш 10.9 мянган тонн, АИ-92 бензин 33 вагоноор 1.9 мянган тонн иржээ. АИ-92 бензинээс Толгойт өртөөнд 15, үлдсэнийг Сайншанд, Дархан өртөө рүү хуваарилсан байна.




